Scroll Top
%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87%d0%b4%d1%8b%d0%bd-%d3%a9%d3%a9%d1%80%d3%a9%d3%a9-%d1%83%d0%b4%d0%b8%d1%80%d0%b4%d0%b0%d1%85-%d0%b7%d3%a9%d0%b2%d0%bb%d3%a9%d0%bb-%d1%88%d0%b8%d0%bd%d1%8d%d1%87
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

СУРАГЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ШИНЭЧИЛЭН БАЙГУУЛАГДАЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

СУРАГЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ШИНЭЧИЛЭН БАЙГУУЛАГДАЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Энэ хичээлийн жилд тус сургуулийн нийт сурагчдын сонгуулиар СӨУЗ-ийн шинэчилсэн бүрэлдэхүүн бий болж байгууллагынхаа зорилго зорилт,дүрэм,дотоод журам,ажлын төлөвлөгөөгөө хэлэлцүүлэн батлуулж үйл ажиллагаа эхэллээ.

Сурагчдын өөрийн удирдлага гэдэг нь тухайн сургуулийнхаа сурагчдын санаачилгаар өөрсдийн эрх ашгийг хамгаалах,өөрсдийнхөө сурч боловсрох боломжоо ахиулах,тэдний сонирхол эрэлт хэрэгцээнд нь нийцсэн үйл ажиллагааг зохион байгуулах, сурагчдын нийгэмших үйл явцад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн өөрсдийн удирдан захирах ёсон дээр тулгуурласан сурагчдын өөрсдийнх нь төлөөллийн байгууллага билээ.

СӨУЗ-ийн бүрэлдэхүүнд: СӨУЗ-ийн тэргүүнээр 12-р ангийн сурагч Ж.Хулан

                                              Гишүүдэд: 12а Б.Анх-Учрал
                                                                12б Ч.Бэхбат
                                                                12б Ө.Уянга
                                                                12б О.Төмөр-Очир
                                                                11а Т.Халиун
                                                                11б Б.Энхсоёл
                                                                11б Б.Гэрэлтхүслэн
                                                                11б У.Энхтөр
                                                                10б М.Номин-Эрдэнэ
                                                                10а Б.Намуун
                                                                8а Б.Хонгорзул
                                                                8б У.Энхбилэг
                                                                8в М.Чинхүсэл
                                                                8в С.Хулан нар сонгогджээ.

Уг зөвлөл нь сурагч эцэг эхчүүд,багш сурган хүмүүжүүлэгчид та бүхэнд хандан хийх ажлынхаа үндсэн багц санааг толилуулж байна.Үүнд:

[wonderplugin_video iframe=”https://youtu.be/fkmw9Deio6U” lightbox=0 lightboxsize=1 lightboxwidth=960 lightboxheight=540 autoopen=0 autoopendelay=0 autoclose=0 lightboxtitle=”” lightboxgroup=”” lightboxshownavigation=0 showimage=”” lightboxoptions=”” videowidth=600 videoheight=400 keepaspectratio=1 autoplay=0 loop=0 videocss=”position:relative;display:block;background-color:#000;overflow:hidden;max-width:100%;margin:0 auto;” playbutton=”http://oyunlag.edu.mn/new/wp-content/plugins/wonderplugin-video-embed/engine/playvideo-64-64-0.png”]

Сурагчдын төлөө:

Сурлага, хүмүүжил төлөвшил, авьяас чадамж, найзархаг тусч чанар гэх мэт бусдад үлгэр дууриал болж буй сурагчдыг бусдад таниулан сурталчилах тэднээс суралцах бүтээлч аяныг өрнүүлнэ.

Сургууль, сурагчдад тулгамдсан асуудлаар хэлэлцэн зохих байгууллага хувь хүмүүстэй хамтран ажиллана.

Сурагчдын сонирхол эрэлт хэрэгцээний судалгааг явуулж түүнд чиглэсэн бүтээлч хөтөлбөр гарган олон сайхан арга хэмжээг зохион байгуулна.

    Сургуулийнхаа төлөө:

Эелдэг зөв харилцаа аян, номын анд аяныг бусдад таниулан ойлгуулах, сурталчилах үйл ажиллагааны явцыг эрчимжүүлэх үнэлж дүгнэхэд голлох үүрэгтэй оролцоно

Бид суралцах орчиндоо “ Сайн цэгцэлье, Сайн цэвэрлэе, Сайн цэмбийлгэе, Сайн сахилга бат дэг журамтай байя, Сайн хэвшүүлье” гэсэн хөтөлбөр аяныг үр дүнд хүргэнэ.

Сургууль орчинд болсон үйл явдлын талаарх мэдээллийг бэлтгэн бусдад түгээх бичил студийг байгуулан ажиллуулна гэсэн үндсэн хөтөлбөрийг танилцууллаа.

 

Оюунлаг сургуулийн захирал Д.Батсайхан СӨУЗ-ийн гишүүдэд хандан баяр хүргэж үг хэллээ.

Оюунлаг сургуулийн нийт сурагчдынхаа төлөөлөл болон сонгогдож байгаа та бүхэнд ажлын амжилт хүсч,бусдын итгэл сэтгэл,найдварыг хүлээнэ гэдэг амаргүй зүйл харин түүнийхээ төлөө үнэнхүү сэтгэл гарган зүтгэж чадвал амжилт ойрхон байдаг.Иймээс та бүхний санаачилсан ажил бүрийг сургуулийн захиргаа дэмжиж ажиллах болно.Та бүхний мэдээллийн студэд зориулан мэргэжлийн камер,фото аппарат,үйл ажиллагаагаа явуулах байр танхмийн асуудлыг ойрын үед шийдвэрлэж өгье.

    Та бүхний ажилд санаа оноо болох болов уу гэсэн үүднээс сургууль төгсөгчдийн уламжлалт уулзалтыг зохион байгуулах, ажил мэргэжлийн зөвөлгөө өгөх уулзалт, цэцэг мод суулгах, гол мөрний сав газрыг цэвэрлэх өдөр, хүрээлэн буй орчинг хамгаалах төсөл боловсруулах, шагнал урамшуулалд тодорхойлох, зөвөлгөө мэдээллийн төв ажиллуулах, бусад сургуулийн сурагчидтай мэтгэлцээн, спортын арга хэмжээ, уулзалт хийх, аялал экскурс зохиох, хөрөнгө цуглуулан бусдад дэмжлэг үзүүлэх, хувь сурагчдын авьясыг дэмжих, шинэ сурагчдыг хүлээн авч сургуулийнхаа дотоод дүрэм журамтай танилцуулах тэдэнд туслах зэрэг хүүхэд бүрт хандсан бүтээлч ажлуудыг тусгах нь зүйтэй мэт санагдаж байна.

    Өнөө цаг үеийн сургууль хамт олныхоо манлайлагч болж байгаа энэ сайхан нэр хүндийг өөртөө бий болгосон хүүхдүүд та бүхэндээ шинэлэг бүтээлч сэтгэлгээний оргилуун сайхан хүслээр мөнхийн жигүүр хийн хийсэн бүтээснээрээ бахархаж, бусдад эерэг сайнаар үлгэрлэж явахын ерөөл өргөе.

Баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх