Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3-%d1%88%d0%b0%d1%82%d0%b0%d1%80%d1%87%d0%b8%d0%bd-2014-%d1%82%d1%8d%d0%bc%d1%86%d1%8d%d1%8d%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%83%d0%b4%d0%b8%d1%80%d0%b4%d0%b0%d0%bc
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ОЮУНЛАГ ШАТАРЧИН – 2014 тэмцээний удирдамж

Математик, мэдээлэл зүйн, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Оюунлаг бүрэн дунд сургуулийн нэрэмжит

Оюунлаг шатарчин -2014

Шатрын тэмцээний удирдамж

Нэг.Тэмцээний зорилго:

  • Сурагчдын авъяас сонирхлыг нээн илрүүлж, тэдгий логик сэтгэлгээ, сэтгэн бодох чавварыг хөгжүүлж, шатрын спортод дур сонирхолтой болгоход чиглэнэ.
  • Сургуулийн шилдэг эрэгтэй, эмэгтэй шатарчинг тодруулах

Зорилт

Оюунлаг дунд сургуулийн шатрын шигшээ багийг бүрдүүлэх, шатраар дамжуулан сурагчдын оюуны хөгжлийг дэмжих, хөгжүүлэх авъяаслаг өсвөрийн шатарчдыг тодруулан хөгжүүлэх.

Хоёр. Зохион байгуулалт:

Тэмцээн 2 үе шаттай явагдана.

 I үе  –  Анги бүр өөрийн ангийн  шилдэг шатарчинг тодруулна.

II үе –  Сургуулийн шилдэг шатарчин сурагчийг шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.

  • Тэмцээн анги бүрээс эрэгтэй 1, эмэгтэй1 сурагч шалгаруулах
  •  Тэмцээн 3 ангиллаар явагдах бөгөөд 1-р ангилалд 6-9 нас, 2-р ангилалд 10-12 нас, 3-р ангилалд 13-16 нас

Гурав. Цагийн хяналт:

Өрөг нэг талдаа 60 минут

Дөрөв. Тавилын тоо:

Тэмцээн оролцогчдын тооноос хамаарч швецарь, эсвэл тойргийн  системээр явагдана. Оролцогчдын тоог харгалзан шүүгч тавилын тоог тогтооно.

Тав. Хугацаа:

Тэмцээн 2014 оны 3-р сарын 1-ны өдөр явагдана.

Зургаа.Тавигдах шаардлага:

Тэмцээнд ирэхдээ хүүхэд бүр шатартай ирэх.

Долоо.Шагналын сан:

Ш  I-р байр 1 хүүхэд, өргөмжлөл, алтан медаль

Ш  II-р байр 1 хүүхэд, өргөмжлөл, мөнгөн медаль

Ш  III-р байр 1 хүүхэд, өргөмжлөл , хүрэл медаль

 Гадаад хэлний тэмхим, Математик, мэдээлэл зүйн, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Оюунлаг бүрэн дунд сургуулийн нэрэмжит Ангийн шилдэг шатарчин шалгаруулах тэмцээний

Удирдамж

1.Тэмцээний зорилго:

  • Сурагчдын шатрын ур чадварыг дээшлүүлэх, тэдний авьяас, хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих, урам зориг сэргээх, ухаанаа уралдуулахад нь дэм болох.
  • Ангийн шилдэг эрэгтэй, эмэгтэй шатарчинг тодруулах
  1. Зохион байгуулалт

Анги даасан багш болон туслах багш нартай хамтарч зохион байгуулах

  1. Тэмцээний төрөл
  • Анги бүрээс эрэгтэй 1, эмэгтэй 1 шилдэг шатарчинг шалгарах
  • II-р шатны шалгаруулалт 2014.02.28-ний 13:00-15:00 цагт Оюунлаг сургууль дээр болно.
  1. Хугацаа

Тэмцээн 2014 оны 2-р сарын 27-ны өдөр 13:00-15:00 анги тус бүрд явагдана.

6.Тавигдах шаардлага

Хүүхэд бүр шатартай ирэх

  1. Зохион байгуулагч

Гадаад хэлний тэнхим

Сэтгэгдэл үлдээх