ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ОРЧИН
Мэдээлэл харилцаа холбооны технологи нь өнөөгийн боловсролын байгууллага сургууль орчны суралцагчийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйлсийн нэг, сургуулийн үйлчилгээний хүртээмж чанар хүний хөгжил эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгслэл болсоор байна.
Цаг хугацаа өнгөрөх тутам мэдээллийн технологийн хөгжлийн хурдац улам бүр өсөн дэвжсээр байна. Оюунлаг сургуулийн удирдлага багш сурган хүмүүжүүлэгчдийн хамт олон энэхүү өөрчлөлтийн үйл явцаас хоцрохгүйгээр боловсролын сүүлийн үеийн онол арга зүй технологийн өөрчлөлтийг сургалтандаа нэвтрүүлэх чиглэлээр нилээд ажлыг хийж бүтээж ирлээ. Үүнд:
1.Сургуулийн дотоод орчинд өндөр хурдны интернетийг дахин шинээр суурилуулав.
2.Сургалтын анги танхим бүрд сига брэндийн автомат дэлгэц 38 ширхэгийг 2015 онд суурилуулав.
3.Сургалтын анги танхим бүрд болон урлаг заал, номын сан зэрэгт “Samsung“ брэндийн поректор 42 ширхэгийг 2016 онд суурилуулж дуусгав.
4.Мэдээллийн технологийн танхим нь сүүлийн үеийн өндөр үзүүлэлттэй 24 ширхэг компютерууд, принтер, проектор, хэвлэгч машин зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдов.
5.1-2-р анги, 3-5-р анги, Байгалийн ухаан, Нийгмийн ухаан. Гадаад хэлний тэнхмүүдэд тус бүр компьютр, хэвлэгч машин, принтер, цаас зүсэгч, ламинаторын машин зэргээр хангалаа.
6. Бага дунд ахлах ангийн аль ч хичээл сургалтууд массив нээлттэй онлайн хичээлийн хэрэглэгдэхүүн, сургалтын нөөц материалуудыг үйл ажиллагаандаа ашигласаар байна.
7. 2008 оноос өөрийн сургуулийн вэб хуудас facebook-г нээн олон нийтийн болон сургууль орчны үйлчилгээнд ашигласаар байна.
www.oyunlag.edu.mn www.fb.com/oyunlag.edu.mn
8. 2014 оноос багш сурагчид сургуулийн орчинд “Ухаалаг гар утасны хэрэглээний шинэ журам гарган мөрдүүлсэн нь улсын хэмжээнд туршилга болон дэлгэрэв.
9.Мэдээллийн технолонийн хичээлийн агуулгад хэрэглээний программ хангамжуудыг тусгаснаас гадна хялбар мультмедиа бүтээх, хялбар программуудыг бичих тооцоолбор хандлагуудыг оруулж байна.
10. Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн бүтээмж сайтай ажиллаж байгаа 18 багшийг “Samsung“ брэндийн notebook-ээр шагнаж урамшууллаа.
11. Багш эцэг эхийн харилцаа үүсгэх интернет орчны бүхий л боломжуудыг шинээр үүсгэн хэрэгжүүлж байна.
12. Сургуулийн гадаад дотоод бүхий л анги танхим коридоруудад өдөр шөнийн дуу чимээ, дүрсний нягтрал сайтай камеруудаар бүрэн тоноглогдсон.
13. Сургуулийн санхүү дотоод үйл ажиллагааны функцууд цахим сүлжээнд нэвтэрлээ.
Цаашид виртуаль сургалтын орчины нэг хэсэг болох лабораторийн сургалтын орчны дэвшил өөрчлөлтийн хандлага, орчиныг бүрдүүлэгч шинэлэг програм хангамж, техник хангамжийн өөрчлөлтийг цаг тухай бүрд нь хийхээр шамдах болно.
Боловсролын хүртээмж чанарыг дээшлүүлэхэд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж суралцагсдадаа шинэлэг орчинд багш нараа бүтээлч санаачилгатай ажиллуулахын эх үндэс нь удирдлагын тэмүүлэл байх ёстой гэж бид үздэг.