2020 оны 10 сарын 26-29-ны өдрүүдэд 1-5-р ангийнхны сурагчдын дунд жилдээ 4 удаа зохиогддог “Хөгжөөнт буухиа” тэмцээний 1-р улирал амжилттай болж өнгөрлөө.
Тэмцээнд оролцсон багууд хувцсаараа жигдэрсэн,хөгжөөн дэмжигчид нь уриа лоозон,хөг аялгуу гаргадаг дуут дохио зэргийг бэлтгэн ирсэн нь тэмцээнийг зохион байгуулалт сайтай, өрсөлдөөнтэй болгож байв.
1-р анги
Халиунсүрэн багштай 1а анги – I байр
Буянхишиг багштай 1в анги – II байр
2-р анги
Ариунзул багштай 2г анги – I байр
Буянт багштай 2в анги – II байр
3-р анги
Ганжаргал багштай 3г анги – I байр
Маралмаа багштай 3а анги – II байр
4-р анги
Эрдэнэболор багштай 4г анги – I байр
Отгонжаргал багштай 4б анги – II байр
5-р анги
Энхжаргал багштай 5в анги – I байр
Гантөгс багштай 5б анги – II байр
Хөгжөөнт буухиа-1 тэмцээний улирлын аваргууддаа баяр хүргэе.