HIPPO OLYMPIAD-2022 ОЛИМПИАДЫН АЗИ ТИВИЙН ШИГШЭЭД ОРОЛЦОХ ЭРХЭЭ ОЮУНЛАГИЙН СУРАГЧИД АВЛАА
Жил бүр уламжлал болгон зохиогддог HIPPO олон улсын англи хэлний олимпиадын эхний шатанд нийт 60 орны 67,750 сурагчид оролцсоноос хагас шигшээд шалгаран шалгалт өгч, бүсийн шатанд шалгарсан сурагчид тодорлоо. Эдгээр сурагчид бүс дотроо буюу Энэтхэг, Хятад, Сингапур, Хонконг, Макау орны сурагчидтай өрсөлдөж, түвшиндээ хамгийн өндөр оноо авсан сурагчид 2022.09.28-2022.09.30-ы хооронд Италийн Ром Хотноо болох финалын шатанд оролцох эрхтэй болох юм.
Манай сургуулийн 4г ангийн сурагч О.Гэрэлмаа, 12а ангийн сурагч Ц.Номин-Эрдэнэ нар Азийн бүсийн шигшээд оролцох эрхээ авлаа. Оюун ухаан, мэдлэг чадвар, авьяас чадвараа сорин эх орон, аав ээж, сургуулийнхаа нэрийг дэлхийд таниулсан оюунлаг сурагчдаараа баярлан бахдаж байна. Мөн олимпиадад амжилттай оролцсон сурагчдадаа, гадаад хэлний тэнхимийн багш нартаа халуун баяр хүргэж, амжилт хүсье. Хагас шигшээ шатанд оролцсон сурагчдын оноог www.hippo-olympiad.org/results/ линкээр орж NQ хэсгээс, www.hippo-olympiad.org олон улсын вэб сайтаас хараарай.