Scroll Top
jumping-clay-mongolia-%d1%82%d3%a9%d0%b2%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d0%b0%d0%bb%d1%82%d0%b0%d0%bd%d0%b4-%d0%bc%d0%b0%d0%bd%d0%b0%d0%b9-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d0%bd%d0%b0%d1%80
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Jumping clay Mongolia төвийн сургалтанд манай багш нар оролцлоо. 2015-12-04

Jumping clay Mongolia төвийн сургалтанд манай багш нар оролцлоо.

Оюунлаг сургуулийн багш нар Jumping clay Mongolia сургалтын төвийн сургалтанд хамрагдлаа. Энэхүү сургалтанд хамрагдснаар багш нарт сурагчдын авъяас чадварыг илрүүлэх, хөгжүүлэх томоохон боломжийг олгож байгаа юм. Jumping clay боловсролын сургалт нь олон улсын хэмжээнд баримлын урлагийн нэгэн төрөл болох сургалт бөгөөд энэхүү сургалтыг монголд хөгжүүлэхээр оруулж ирээд удаагүй байна. Баримлын шавартай харьцаж сурснаар хүүхдийн өөртөө итгэх итгэл, анхаарал төвлөрөлт, юмсыг олон талаас нь харж бүтээлчээр сэтгэх чадвар хөгжихийн зэрэгцээ хүүхдийн гарын хөдөлгөөн эв дүй баримжаа улам хөгжиж аливаад эв дүйтэй хандаж, нямбай ажиллагаанд суралцдаг. Манай багш нар энэ сургалтанд хамрагдаж сурагчдынхаа авъяас чадварыг илрүүлэн, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийг зорьж байна. Jumping Clay–ийн сургалтанд хамрагдсанаар хүүхдийн анхаарал төвлөрөлт, бүтээлч сэтгэлгээ бодитойгоор дээшилдэг болох нь судалгаагаар батлагдсан юм.

Сэтгэгдэл үлдээх