Тус хөтөлбөр нь хүүхэд бүрийн зан төрхийн эерэг хандлага,өөрийгөө илэрхийлэх, бусдад туслах,хамтран ажиллах,сэтгэл хөдлөлөө удирдах харилцааны хэм хэмжээ, хариуцлагатай шийдвэр гаргах зэрэг хүүхдүүдэд зөөлөн ур чадварыг эзэмшүүлэх 1-12-р ангийн насны онцлогт тохирсон сургалтын иж бүрэн хөтөлбөр юм.Энэхүү хөтөлбөрийн албан ёсны эрхийг Оюунлаг сургууль маань 2020 онд авч өөрийн сургуульд нутагшуулж байна.
Эерэг үйлдэл нь зөв үйлдлийг дагуулж өөртөө болон бусдад ашигтай хэрэгтэй сэтгэл татам зүйлд хүргэдэг гэсэн философи үзэл санаан дээр тулгуурласан.
Бодол-Үйлдэл-Мэдрэмж гэсэн цикл нь өдөр тутмын амьдралд хэрхэн бодитой хөгжиж дэвших замаар хувь хүүхэд бүрийн хандлага төлөвшилд нөлөөлдөг болохыг харж болно.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮЛЭЭГДЭХ ҮР ДҮН
ШАВЬ НАРАА ТАНЬЖ,ОЙЛГОЖ,УХААРЧ АЖИЛЛАЯ
Суралцагсдынхаа бодит эрэлт хэрэгцээ, чадварыг хүлээн зөвшөөрцгөөе.
Шавь нарынхаа төрөлхийн болон бодит чадамжийг шинжлэх ухаанчаар судалья.