“Багш боловсролыг дэмжье”

“Багш боловсролыг дэмжье” тѳслийн хүрээнд Оюунлаг сургууль, Mongolian Talent network ХХК, EDUTECH ХХК, Ерѳнхий Боловсролын Оюунлаг сургууль нар хамтран Багш мэргэжлээр тѳгссѳн болон суралцаж буй оюутан залуустаа дараах боломжуудыг олгож байна.
1. Багш мэргэжлээр төгссөн болон 2021 онд төгсөх оюутнуудад мэдээллийн технологийн ухаалаг орчин, нэр хүндтэй эвсэг хамт олон, мэргэжлээрээ хѳгжиж дэвжих, ѳндѳр цалин урамшуулалтай ажиллах боломжтой дараах ажлын байруудад урьж байна.Үүнд:
Математикийн багш- 5,
Бага ангийн багш -10,
Англи хэлний багш -5,
Мэдээлэл зүйн багш -3,
Монгол хэлний багш- 1,
Нийгмийн багш – 1,
Физикийн багш – 1,
Химийн багш – 1,
Биологийн багш – 1,
Технологийн багш – 1
2. 2022 онд Багш мэргэжлээр тѳгсѳх оюутнуудад сургалтын 100%-ийн тэтгэлэг мөн төгсөөд Оюунлаг сургуульд үндсэн багшаар ажиллах ажлын байраар хангах хөтөлбөрт хамруулна. Үүнд: Математикийн багш, Бага ангийн багш , Англи хэлний багш , Монгол хэлний багш , Мэдээлэл зүйн багш, Нийгэм, Физик, Хими, Биологи,Түүх, Технологийн ангилал тус бүр 1-3 оюутныг сонгон шалгаруулж тэтгэлэг олгоно.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнууд 4-р курсийн төлбөрийн 100%-ийн тэтгэлэг авахын зэрэгцээ орчин үеийн технологи бүхий сургалтын орчинд өндөр ур чадвартай багш нараас зөвлөгөө авч, арга барилаас нь суралцаж дадлага хийх боломжийг олгоно.

Бүртгэлийн заавар:
1. Ажилд орох болон тэтгэлэг авах хүсэлтэй оюутан залуус 2021 оны 06-р сарын 08-аас 06-р сарын 15-ний хооронд доорх линкээр орж анкет бѳглѳж илгээнэ.
Анкетын холбоос: https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx…

2. 2021.06.16-ний ѳдѳр 10:00 цагт Оюунлаг сургууль дээр ѳѳрийн биеэр ирж Мэргэжлийн шалгалт ѳгнѳ.
3. Мэргэжлийн шалгалтад тэнцсэн оюутан, багш нарт 2021.06.18ний ѳдрийн ярилцлагын цаг мэйлээр илгээгдэнэ. Ярилцлагад ирэхдээ ѳѳрийн мэргэжлийн дагуу 10 минутын хичээл бэлдэж ирнэ.
4. Ярилцлагад тэнцсэн оюутан багш нарт 2021.06.21ний ѳдѳр Оюунлаг сургууль дээр ирж гэрээ байгуулах цаг илгээгдэнэ.

Та бүхэнд амжилт хүсье!

Холбоо барих утас: 99905064, 88113096
Цахим шуудан: hr@oyunlag.edu.mn
Веб сайт: www.oyunlag.edu.mn
Facebook: TeacherEducationSupport
Хаяг: Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол 43/3 байр

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.