ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЗАРЛАГДЛАА

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЗАРЛАГДЛАА

2020-2021 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн зарим анги бүлгүүдэд цөөн тооны шилжилт хөдөлгөөн хийгдсэн тул дараах ангиудад нэмэлт элсэлт явуулна. Үүнд

Элсэлт авах ангиуд : 4-12р анги

Элсэхийг хүссэн сурагчид 2020 оны 8-р сарын 20ны 17:00 цагийн дотор  www.docs.google.com цахим хаягаар бүртгүүлж , 8-р сарын 21ний 10:00 цагаас Оюунлаг сургууль дээр ирж математик, монгол хэл , англи хэлний хичээлээр түвшин тогтоох шалгалтыг өгнө.
Шалтгалтын хураамж 20000 төгрөг. Шалгалтын хураамжийг 21-д шалгалт өгөхөөр ирэхдээ бэлнээр тушаана.
4-5-р ангийн шалгалт уламжлалт аргаар, 6-12-р ангийн шалгалт тестээр явагдана.
Шалгалтын дүн мэдээг 8-р сарын 24нд сургуулийн фэйсбүүк цахим хуудсаар мэдээлнэ.

Шалгалтанд тэнцэж тус сургуульд суралцах шийдвэрээ гаргасан сурагчид 8-р сарын 25ны өдрийн 14:00 -с 16: 00 цагийн хооронд сургалтын төлбөрийн 50 хувийг /ХХБ-453132197 тоот данс Оюунлаг дунд сургууль/ төлсөн баримтыг авч ирж сургуулийн захиргаатай хамтын гэрээгээ байгуулна.

Жич: Шалгалт өгөхөөр ирэхдээ амны хаалт зүүж ирэхийг зөвлөж байна.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.