Оюунлаг сургуулийн үндсэн сурагчдын анхааралд

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН ҮНДСЭН СУРАГЧДЫН АНХААРАЛД

    • -2020 оны 8-р сарын 17-ны өдрөөс 8 сарын 25-ныг хүртэл 10:00-17:00 цагийн хооронд  тус сургуулийн үндсэн сурагчдын бүртгэл явагдана.
    • -Бүртгүүлэхдээ сургалтын төлбөр төлсөн баримтаа авч ирнэ. 1-р анги  сургалтын төлбөрийг 100% , 2-12р ангиуд сургалтын төлбөрийн 50%-ыг  төлсөн байх. /ХААН Банк 5925115937 Оюунлаг сургууль, ХХБ 453132197 Оюунлаг бүрэн дунд  сургууль, төлбөрийн баримт дээр овог нэр, анги бүлэг, утасны дугаарыг  тодорхой бичих/
    • -Коронавирусын онцгой тохиолдлоос шалтгаалан 2020-2021 оны хичээлийн  жилд сурагчдын автобусны үйлчилгээг зогсоож буйг албан ёсоор мэдэгдье.
    • -Сурагчдын дүрэмт хувцас нь өмнөх загвараараа байх ба зөвхөн энэ  хичээлийн жилд дараах зохицуулалтыг мөрдөнө. Үүнд:
    • 1-3р анги эмэгтэй: сарафанчик , поло футболка
    • 1-3р анги эрэгтэй: өмд, поло футболка
    • 4-12р анги эмэгтэй: юбка, поло футболка
    • 4-12р анги эрэгтэй: өмд, поло футболка. Дүрэмт хувцсыг 8-р сарын 20-ноос эхлэн сургууль дээр худалдаална.
    • -1-12р ангийн сурагчид анги болон судалж буй хичээлээс хамааран дэвтрээ  тогтоосон үнээр нь сургуулиас худалдан авна.
    • -1-12р ангийн сурах бичгийн мэдээллийг дараа жич хүргэх болно.
    • -Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг 8-р сарын 31-ний  11:00 цагаас онлайнаар шууд дамжуулна.

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.