МАНАЙ СУРГУУЛЬ НЬ ХИЧЭЭЛИЙН 2 БАЙР, СҮҮЛИЙН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ БҮХИЙ СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУД БОЛОН АНГИ ТАНХИМААР БҮРЭН ХАНГАГДСАН.
БИД СУРАГЧДАА 1-Р АНГИАС ЭХЛЭН ГАДААД ХЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ПРОГРАММЧЛАЛ, СПОРТ, УРЛАХУЙ, ДУУ ХӨГЖИМ УРЛАГ, НИЙГМИЙН БОЛОН ШИНЖЛЭХ УХААНЫ ДУГУЙЛАНГУУДААР ХӨГЖҮҮЛДЭГ.
2-р байр
Оюунлаг сургуулийн хичээлийн 2-р байр нь 372-380 хүүхэд суралцах багтаамжтай, 1-3-р ангийн сурагчдад зориулагдсан обьект юм.
Тус хичээлийн байр нь: 100 инчийн ухаалаг самбараар тохижуулсан сургалтын танхимууд, “Istream”, VR & AR-н лаборатори, шатар, хөгжмийн танхим, спорт заал, аэробик гимнастик, бүжгийн танхимаас гадна, биеийн тамирын гадна талбай, хувцас солих өрөө, ”Oyunlag store” дэлгүүр, цайны газар, багш ажилчдын өрөө, давхар бүрд сурагчдын амрах тоглоомын хэсэг гэсэн орчин үеийн сургалтын технологиор иж бүрэн тохижуулсан сурагчдын эрүүл, аюулгүй, тухтай суралцах нөхцөл бололцоог бүрдүүлсэн болно.
Оюунлаг сургуулийн хичээлийн 1-р байр нь 1200 хүүхэд суралцах багтаамжтай 4-12-р ангийн сурагчдад зориулагдсан объект юм. Тус хичээлийн байр нь: Мэдээллийн технологийн сүүлийн үеийн техник технологи, программ хангамжаар анги танхим, шинжлэх ухааны хичээлүүдийн лабораториудыг тохижуулсан, өндөр хурдны интернэт, серверийн өрөө, VR & AR лаборатори, шатрын танхим, хятад хэлний танхим, зургийн танхим, хөгжмийн танхим, урлаг заал, спорт заал, аэробик гимнастикийн танхим, бие бялдаржуулах өрөө, бүжгийн танхим, цайны газар, вендинг машин, багш ажилчдын өрөө, хувцасны шүүгээ, давхар бүрд сурагчдын амрах хэсэг зэрэг орчин үеийн сургалтын технологиор иж бүрэн тохижуулсан сурагчдын эрүүл, аюулгүй, тухтай суралцах нөхцөл бололцоог бүрдүүлэхийг зорьсон сургууль болно.
Сурагчид хичээл дугуйлангийн хуваарь болон хичээлийн ирц, дүнгийн мэдээлэл үзэх. Сурагчийн номын санг электрон болгож өгснөөр сурагчидад илүү судлах, сурах арга барилыг дээшлүүлэхэд оршино.
Багш сурагчдад зориулсан онлайн болон өдөр тутмын сургалтын цогц платформ талбар.