2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

 2016-2017 оны хичээлийн жилийн  зорилт нь:

  1. Байгууллагын 2015-2020 онд хөгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний хүрээнд “SINGAPORE EDUCATION INNOVATION” төсөл,”Англи хэл-Америк багш ” төсөл,ажлын бүтээмжийг дээшлүүлэх ”5С” төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж сургалт хүмүүжлийн ажлын үр өгөөжийг дээшлүүлнэ.
  2. Олон улсын боловсрол хөгжсөн улс орнуудын сүүлийн үеийн сургалтын  лаборатори  тоног төхөөрөмжийг нийлүүлэх замаар сургуулийн тохилог орчинг бүрдүүлэх
  3. Сурагчдын авьяас билгийг нээн хөгжүүлэх ,нийгэмших үйл явцыг дэмжихэд дугуйлангийн сургалтын чанарыг дээшлүүлэх.

                                            ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

   Манай эрдмийн хамт олон энэ хичээлийн жилд 852 сурагч 62 багш,үүнээс АНУ-иргэн 9 багш,БНХАУ-ын иргэн 3,Негри улсын иргэн 2 багш,үйлчилгээний 17 ажилтантайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.Өнөөдөр манай багш нарын бүрэлдхүүнд БТА-21,мэргэшлийн зөвлөх зэрэгтэй багш-3, тэргүүлэх зэргийн багш-6,арга зүйч багш 24 ажиллаж сургалтын чанарыг өндөр төвшинд хангахын төлөө ажиллаж тавигдсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүллээ.

  2016-2017 оны хичээлийн жилд  тавигдсан зорилтынхоо хүрээнд байгууллагынхаа 2015-2020 онд хөгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг 8 үндсэнбагц,40 үзүүлэлтээр  механизм  хүн хүч,  хөрөнгийг  үе шаттайгаар   тодорхойлон     боловсруулж  Удирдах зөвлөлөөр  баталгаажуулан  мөрдөж байна.

Сургуулийнхаа сургалт хүмүүжлийн ажлын явц чанар,  гүйцэтгэл,  дотоод  зохион   байгуулалтанд бүтций өөрчлөлт хийж тэдний  ажил  үүргийн  хуваарийг нарийвчлан  гаргаж мөрдүүлснээр ажлын  нааштай үр дүнгүүдийг гаргаж эхэллээ.

Сургуулийг хөгжүүлэх ойрын болон урт хугацааны үйл ажиллаганы стратеги төлөвлөгөөний дагуу хичээлийн жилд гурван үндсэн зорилтыг дэвшүүлж түүнийг ханган биелүүлэх чиглэлээр холбогдох үйл ажиллагааг зохион байгуулж ирлээ.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.