Scroll Top
%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d0%b1%d2%af%d1%80-%d1%81%d1%83%d0%b4%d0%bb%d0%b0%d0%b0%d1%87
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“БАГШ БҮР СУДЛААЧ”

“Оюунлаг” сургуулийн 2-р ангийн багш нар хамтран 130 орчим сурагчдад “Ой тогтоолтын хэв шинж”-ийн судалгаа, үр дүнг боловсруулсан маш том судалгааны ажлыг бүтээлчээр хийн эцэг эхэд танилцуулж, энэ чиглэлээр хүүхдээ хөгжүүлэхийг зөвлөж багш бүр өдөр тутмын сургалтын үйл ажиллагаандаа энэхүү судалгааны үр дүнг ашиглаж шинжлэх ухаанчаар хандаж байгаа нь  хамгийн чухал юм.

Хүүхдийн оюун ухаан ба танин мэдэхүйн үйл явцыг судалж, түүний мөн чанарыг эрт нээн илрүүлж сургалт, хүмүүжлийн арга барилд харгалзан үзэх нь багш сурагчдын хоорондох сургалтын үйл ажиллагааг үр өгөөжтэй болгох юм. Ялангуяа дөнгөж сурч, мэдэх үйл ажиллагаатай танилцаж арга барилаа олох гэж яваа бага ангийн хүүхдүүдэд тэдний танин мэдэх хувийн онцлог шинжийг ойлгуулах нь давуу талаа нээн илрүүлэхэд тус дөхөм болдог. Ой нь хүний ухамсрын агуулгыг улам өргөн баялаг олон талтай болгож, хүнд мэдлэгийн хуримтлалыг бүрдүүлдэг. Иймд ой тогтоолтын талаарх онолын ойлголтыг гүнзгийрүүлэн судалж, сургалтын үйл ажиллагаанд ашиглах арга зүйг туршин, хэрэгжүүлэх нь багш, сурагчдын аль алинд хэрэгтэй.

Бага ангийн сурагчдын ой тогтоолтын хэв шинжийг эрт илрүүлснээр сурагчдын цээжлэх, аливааг ухаарч ойлгох, бие даах, аливаад хандах хандлага ямар байгааг таниулах ач холбогдолтой юм. Энэ нь сурагчдын ирээдүйн боловсролд оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм.

БАГШ БҮР СУДЛААЧ БАЙЦГААЯ

Сэтгэгдэл үлдээх