Сурагчид төлөвлөлтийн дэвтэртэй боллоо
Манай сургууль сурагчдаа шинжлэх ухааны мэдлэгтэй, биеэ даасан, зөв хүн болж төлөвшихөд ихээхэн анхаарч, сургалт хүмүүжлийн олон ажил санаачлан, хэрэгжүүлдэг билээ. Түүний нэг нь Сайхан харилцъя, Сайтар төлөвлөе,Сайтар цэмбийлгэе, Хамгийн сайнаар нь хийе, Сайн хэвшүүлье гэсэн түлхүүр үг бүхий 5с цогц хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд сурагч бүрийг ажлаа төлөвлөх тэмдэглэлийн дэвтэртэй болгож байгаа бөгөөд тус дэвтрийг сургуулийн захирал Д.Батсайхан сурагчдадаа гардууллаа. Тэрээр сурагчдадаа хандан хэлсэн үгэндээ “ Оюунлаг сургуулийн сурагч бүр 5с хөтөлбөрийг хэрэгжүүлж, дадал хэвшил болгосноор цагийг үр бүтээлтэй ашиглах, ирээдүйд илүү манлайлагч, бие даасан, ажил хэрэгч, зөв монгол иргэн болж төлөвших болно” хэмээн онцоллоо. Хүүхэд маргаашийн ажлаа өнөөдөр төлөвлөж сурснаар цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрөөж, бие даасан, хувийн зохион байгуулалттай, аливааг цаг хугацаанд нь амжуулж, хийдэг, бүтээлч иргэн болж төлөвшихөд илүү ач холбогдолтой юм.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхэд
1с- Эелдэг сайхан харилцааг эрхэмлэдэг
2с-Маргаашийн ажлаа өнөөдөр төлөвлөдөг
3с-Цэвэр тохилог орчинд сурч хөдөлмөрлөдөг
4с Би хамгийн сайнаар хийнэ
5с-Энэ бүхнийг сайтар дагаж мөрдөж, хэвшүүлнэ.