Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-14-%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87-%d0%b0%d0%bd%d0%b3%d0%bb%d0%b8-%d1%85%d1%8d%d0%bb%d0%bd
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН 14 СУРАГЧ АНГЛИ ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДЫН ДЭЛХИЙН ФИНАЛ, АЗИЙН ШИГШЭЭ ШАТАНД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН 14 СУРАГЧ АНГЛИ ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДЫН ДЭЛХИЙН ФИНАЛ, АЗИЙН ШИГШЭЭ ШАТАНД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА.
ХИППО Англи Хэлний Олон Улсын Олимпиадад 65 гаруй улс орны нийт 88,238 сурагч өөрийн англи хэлний мэдлэг, ур чадварыг сорьсон ба Монгол улсаас 5374 сурагч амжилттай оролцсон билээ.
Монгол улсаас оролцсон 5374 сурагчаас 656 сурагч үндэсний шигшээ шатанд шалгарч, тэдгээрээс 11 сурагч дэлхийн финалын шатанд, 75 сурагч бүсийн шигшээ шатанд монгол улсаа төлөөлөн оролцохоор тус тус шалгараад байна.
Тус олимпиадад “Оюунлаг” сургуулиас:
Дэлхийн финалд нийт 11 сурагч монгол улсаа төлөөлж ороцохоос 3 сурагч буюу
HIPPO 2 ангилалд
7г ангийн сурагч С.Дөлгөөн
HIPPO 3 ангилалд
8а ангийн сурагч Г.Энгүүн
HIPPO 4 ангилалд
11в ангийн сурагч Г.Дашбазар
Азийн бүсийн шигшээд нийт 75 сурагч монгол улсаа төлөөлж оролцохоос 11 сурагч буюу
BABY HIPPO ангилалд
2б ангийн сурагч Е.Аргабилиг
LITTLE HIPPO ангилалд
4а ангийн сурагч Э.Ирмүүн
4б ангийн сурагч П.Марал
HIPPO 1 ангилалд
6в ангийн сурагч Б.Эгшиглэн
6б ангийн сурагч Г.Бат-Оюун
6а ангийн сурагч Б.Байгаль
6г ангийн сурагч Ш.Азжаргал
HIPPO 2 ангилалд
7а ангийн сурагч Е.Маралгоо
HIPPO 3 ангилалд
8г ангийн сурагч М.Цэлмэг
9б ангийн сурагч А.Алтанзул
HIPPO 4 ангилалд
10в ангийн сурагч С.Хангэрэл нар оролцох эрхээ авлаа.
Бүсийн шигшээ шалгаруулалт 7-р сарын 16-18-ны өдөр Хонг Конг улсад, Дэлхийн финал 09-р сард Италийн Ассиси хотод тус тус зохион байгуулагдах болно.Амжилттай оролцсон сурагчдадаа, бэлдсэн багш нартаа баяр хүргэе.

Сэтгэгдэл үлдээх