“ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ОЛОН УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАД”-ын анхны алтан медалийг эх орондоо авчирсан Н. Батсүхийг төрөлх сургууль нь хүндэтгэн угтаж авлаа. Н. Батсүхийг сургуулийн захирал МУГБ Д. Батсайхан өөрийн биеэр угтан авч, баяр хүргэхийн ялдамд эх орон, төрөлх сургуулийнхаа нэрийг өндөрт өргөсөнд талархал илэрхийлэв. Н. Батсүх ахлах ангийн сурагчидтай уулзан, амжилтын түүхээ хуваалцаж, дүү нартаа сурлагын өндөр амжилт хүслээ.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ