Монгол Улсын ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн ивээл дор, Монгол Улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр, Олон улсын гимнастикийн холбоо, Азийн гимнастикийн холбооны удирдлага дор Ази тивийн 6 дахь удаагийн нийтийн гимнастикийн “ Жимнаестрада-2024” наадам 9-р сарын 13,14,15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдож Монгол, Япон, Малайз, БНСУ, Азербайжан зэрэг орны баг тамирчид өрсөлдлөө. Уг наадамд ОЮУНЛАГ сургуулийн 9г ангийн сурагч Х.Батзул багийн төрлөөр амжилттай оролцож, “ТЭРГҮҮН БАЙР”-т шалгарсан байна. Сурагчийнхаа цаашдын спортын замналд өндөр амжилт хүсье!
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ