Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3%d1%87%d1%83%d1%83%d0%b4-ai-smart-solution-%d1%82%d3%a9%d1%81%d0%bb%d3%a9%d3%a9-%d1%8d%d1%85%d1%8d%d0%bb%d0%bb%d1%8d%d1%8d
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ОЮУНЛАГЧУУД “AI–SMART SOLUTION” ТӨСЛӨӨ ЭХЭЛЛЭЭ

Өнөө цаг үеийн хиймэл оюун ухааны их давлагаа,техник технологийн хурдацтай өөрчлөлт нь нийгмийн бүхий л салбарт нэвтэрч шинэ шаардлага ,шинэ боломжуудыг бий болгосоор байна.Боловсролын салбар ч үүнийг тойрч гарах аргагүй боллоо. Энэхүү шинэчлэл өөрчлөлтүүд нь сургууль боловсролын байгууллагын бүтэц зохион байгуулалтад, үйлчилгээний уламжлалт тогтсон хэв маяг хандлагад, сургалтын бодлогод,багшийн гүйцэтгэх эрх үүрэгд, үйлчилгээний агуулгад онцгой шинэчлэл өөрчлөлтийг шаардаж эхэллээ. Оюунлаг сургуулийн иновацийн багаас орчин үеийн Оюунлаг сургуулийн шинэ өнгө төрхийг бүтээх зорилгоор 2024.12.12-ний өдөр “AI- smart solution” төслийн нээлтээ албан ёсоор хийлээ.

Энэ хүү төсөл нь дараах үр дүнд хүрэх болно.Үүнд:

1.Хиймэл оюун ухаанд суурилсан ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН ШИНЭ ӨНГӨ ТӨРХ-ийг бүтээх.

2.Хувь сурагчийн суралцах,төлөвших,хөгжих чадвар ахиц дэвшилд чиглэсэн боловсролын хамгийн үр өгөөжтэй чанартай үйлчилгээг бий болгох

3.Олон талын ур чадвартай шинэ цаг үеийн мэргэшсэн багшийн нөөц бүрдүүлэх

4.Хиймэл оюун ухааны орчилд ёс зүй ,хэм хэмжээ,аюулгүй байдал нууцлалын эрсдэлийг тооцсон зөв зохистой хэрэглээг тодорхойлж дүрэм журмыг бий болгох

Хүмүүс бидэнд хайрлах, мэдрэх, бүтээх, сэтгэх онцгой чадвар бий. Харин Хиймэл Оюун ухаанд тооцоолох, мэдээллийг хурдан боловсруулах, анализ хийх хүчтэй тал л бий. Хэрэв бид энэ хоёр чадварыг зүй зохистой хослуулж чадвал боловсролын үр өгөөжийг нэмэгдүүлэх, суралцагчид хүн ёсны чанартай боловсрол эзэмшүүлэх гол хүчин зүйл болох учиртай.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд багш бид бүхний оролцоо,хичээл зүтгэл хамгийн чухал. Бид технологийг хамтдаа зөв ашиглаж хүүхэд бүрийн ирээдүйн эрэлт хэрэгцээг хангах ухаалаг шийдлийг хэрэгжүүлж чадна.

Бид ирээдүйн боловсролын мөрөөдөх бус бодит ухаалаг хэрэглээ болгоё.

Сэтгэгдэл үлдээх