2018 оны 05 сарын 24-ний өдөр “Монгол Улсын Гавьяат багш Ц. Чойжамц сан”-аас Оюунлаг дунд сургуулийн ахлах ангийн 16 сурагчдад 500,000 төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох хүүхэд бүрт эрхийн бичгийг гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн арга хэмжээнд МУГБ Ц.Чойжамц агсаны охин Ч. Дарьзав, Ч. Оюунцэцэг, Ч. Цэцэгээ нар хүрэлцэн ирж сангийн зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулав.
Энэ тэтгэлгийг зөвхөн Оюунлаг бүрэн дунд сургуулийн сурагчдаас сурч боловсрох хүсэл тэмүүллийг нь дэмжих зорилгоор хамт олныхоо дунд нэр хүндтэй, олон нийтийн ажилд оролцох идэвхи оролцоо сайтай, шинжлэх ухааны төрөлжсөн хичээлүүдээр дүүрэг хот улс, олон улсад гаргасан амжилтын нэгдсэн цогц үзүүлэлтийг харгалзан шалгаруулалтыг хийж сурагч бүрт таван зуун мянган төгрөгийн тэтгэлгийн эрхийн бичгийг олгодог журамтай билээ.
Тэтгэлэгт шалгарч таван зуун мянган төгрөгийн эрхийн бичиг гардан авсан сурагчдыг танилцуулъя. Үүнд:
5А ангийн сурагч О.Ному-Луун, Л.Өлзийбаяр
5В ангийн сурагч Н.Баасанням, Г.Дашбазар
8В ангийн сурагч Ч.Чингүүн
9А ангийн сурагч Д.Халиун, Б.Сарнай, М.Нэмүүлэн
9Б ангийн сурагч И.Хэрим, Д.Сэргэлэн, Э.Санчир
9В ангийн сурагч Г.Жаргал, С.Хулан, М.Мөнгөлжин
11А ангийн сурагч Б.Намуун, Т.Мөнх-Эрдэнэ
Батламж бичгээ гардсан сурагчдадаа баяр хүргэж Оюунлагийн мөнгөн шувуухайнууд орчлон дэлхий даяар дүүлэн нисч Эрдэм боловсролын их чадварын далайгаас эрдэнийн сувдыг үргэлжийн мөнхөд шүүрдэн Монголын ирээдүйд хувь нэмрээ оруулах сайн хүмүүс болоорой.
“МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ц. ЧОЙЖАМЦ САН”