Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%88%d0%b0%d1%82%d0%b0%d1%80%d1%87%d0%b8%d0%b4-%d0%be%d0%bd%d1%8c%d1%81%d0%be%d0%bd-%d1%88%d0%b0%d1%82%d0%b0%d1%80-%d1%82%d1%8d%d0%bc
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Оюунлагийн шатарчид Оньсон шатар тэмцээнд амжилттай оролцлоо

Баянзүрх дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-уудын 1-5-р ангийн сурагчдын дунд 4-дэх удаагаа зохион байгуулагдаж буй Оньсон шатар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 13-н сургуулийн 110-аад сурагч 6-7, 8-9, 10-11 гэсэн ангилалд өрсөлдөж аваргаа шалгарууллаа.

Багийн амжилтыг толилуулахад:

2а ангийн сурагч Н.Хаш-Эрдэнэ – Алтан медаль

5а ангийн сурагч Б.Эгшиглэн – Алтан медаль

1в ангийн сурагч Д.Өлзийтөгс – Мөнгөн медаль

2б ангийн сурагч Б.Энхжин – Мөнгөн медаль

4а ангийн сурагч Д.Юки – Хүрэл медаль

1г ангийн сурагч Ш.Тэмүүжин – 4-р байр

3в ангийн сурагч Ц.Цэлмэг – 4-р байрыг тус тус эзлэв.

 Шатрын спортын дэд мастер Я.Сүхболд ,шатрын спортын дэд мастер Б.Жавхлан ахлагчтай Оюунлагийн шатрын шигшээ багийн тамирчдадаа баяр хүргэж цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсье.

 “ОЮУНЛАГ”-ийн хүүхэд бүр яагаад шатар сурах хэрэгтэй гэж….

ШАТАР ГЭДЭГ БОЛ ШИЙДЭМГИЙ ЗАН ЧАНАР,ТЭВЧЭЭР ХАТУУЖИЛ ,СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ ,ОЮУН УХААНЫ ЗАДАРГАА,ҮНЭЛГЭЭ ДҮГНЭЛТ,ОЛОН ТАЛТ ШИЙДВЭР ГАРГАХ ЗЭРЭГ ҮНДСЭН АРГА БАРИЛ ЭЗЭМШИХ ҮНДСЭН ГҮҮР БИЛЭЭ.ИРЭЭДҮЙН МЭРГЭЖИЛ БҮХЭН ЭНЭ ЧАДВАРЫГ ШААРДАНА.НӨГӨӨ ТАЛААС ЭНЭ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ЧИГ ХАНДЛАГА ХҮҮХДЭД ӨГӨХ МЭРГЭЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ,ИНЖЕНЕР ТООЦООЛЛЫН МЭРГЭЖИЛТНИЙ СУУРЬ МЭДЛЭГ ЧАДВАРЫН ГАРЦТАЙ ГЭЖ БИД ОЙЛГОДОГ. Шатар тоглоно гэдэг тухайн хүүхдийн бодол санаагаа төвлөрүүлж хийж буй зүйлийнхээ мөн чанарыг ухаж мэдэх, алдаа онооны утга учрыг тайлах ,асуудалд хандахдаа урьчдчилан бодож байж шийдэхийг эрмэлздэг хүн болгон хүмүүжихэд голлох нөлөөг үзүүлдэг. Энэ нь ч аргагүй юм хүүхдүүдийг зориудаар бодуулах, ухааруулах ойлгуулах, үүнийг нүүвэл манай талд ашигтай юу, нөгөө талд ашигтай юу гэдгийг хэд хэдэн нүүдлийн дараагийн болох үйлийг урьдчилан тооцох гээд олон талаас нь дүгнэлт хийх зэрэг “Хиймэл оюун ухаан”-ы орчинд сургаж чадваржуулдгаараа онцлогтой.Ирээдүйн зууны мэргэжил бүхэн ийм л чадварыг шаардана. Оюун бодлоо чилээх нь хүний онцгой нандин чанар ч гэлээ хүүхэд бүрийг зориудын “Хиймэл оюун ухаан”-ы орчинд ажиллуулж сэтгэлийн хаттай, асуудлыг тал бүрээс нь харах, үнэлж цэгнэх тийм л сургалтад зайлшгүй оруулах хэрэгтэй. Хэрэв ийм орчинг зориудаар бүрдүүлж өгөөгүй цагт хүүхдээ ухаалаг оюунлаг болооч гэж хэчнээн шаардаад ямар ахиц дэвшил гарах боломжгүй шүү дээ. Хүүхдүүд анхнаасаа шатар тоглож эхлэнгүүтээ дуртай байдаггүй яагаад гэвэл хөнгөн чанарын үзэмжийн төдий зүйлээр оролдох нь тэдэнд хялбар байдаг. Тэд чимээгүй сууж бодол оюунаа төвлөрүүлсэн шатар гэдэг тоглоом төдий л ойлгомжтой зүйл байдаггүйд л учир нь оршиж байна. Иймээс оюун ухаан бодлыг нь хөгжүүлэхийг хүүхдээ ухаалаг хүн болгож хүмүүжүүлэхийг хүсэж л байгаа бол та хүн төрөлхтний өнөө цагийн ололт “ШАТАР”гэдэг эрхэм зүйлтэй учруулах л ёстой.

Сэтгэгдэл үлдээх