2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн 1-12-р ангийн сурагчдад зориулсан Үндэсний хуримтлал хөтөлбөрийн хүрээнд “Санхүүгийн боловсрол” олгох тусгайлсан сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахад Голомт банктай хамтран ажиллахаар тохиролцож Санамж бичгийг байгууллаа.Энэхүү арга хэмжээнд Голомт банкны Нисэх тооцооны төвийн эрхлэгч тус хөтөлбөрийн санаачилагч Ч.Гэрэлмаа Оюунлаг сургуулийн захирал Д.Батсайхан нар 2018 оны 05 сарын 16-нд гарын үсэг зурлаа.
Хамтын үйл ажиллагааны чиглэл
Сурагчдад үнэт цаас, брокер, диллер, хувийн санхүүгийн тооцоог хөтлөх хуримтлал үүсгэх гэх мэтчилэн нас насанд нь тохирох санхүүгийн өнөө цагийн хэрэгцээт мэдлэгийг олгох сургалтыг явуулж, материал хэрэглэгдэхүүнээр хангах зэргээр хамтран ажиллана.
Эцэг эхчүүд болон багш сурагчдад зориулсан өдөрлөгийг зохиож мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулна.
Хичээлийн жилийн төгсгөлд олгосон мэдлэг чадвар хүүхэд бүрийн хуримтлалын талаар шинэ санаачилгуудыг дэмжин үйл ажиллагааныхаа үр дүнг дүгнэнэ.