Scroll Top
%d3%a9%d0%bc%d2%af%d0%b8%d1%81-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d0%be%d1%80%d0%b4%d0%be%d1%81%d1%8b%d0%bd-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%b2%d1%81%d1%80%d0%be%d0%bb%d1%8b%d0%bd-%d0%b3%d0%b0%d0%b7%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ӨМҮИС болон Ордосын боловсролын газартай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Оюунлаг сургуулийн захиргаанаас Сингапури улсын Duman дунд сургууль, АНУ-ын Бригюм Янгийн их сургууль, Хавайн их сургууль, Вашингтоны ACES байгууллага, Солонгос улсын UARO институт зэрэг газруудтай сурагч, багш солилцооны болон англи хэл, STEAM зэрэг олон хөтөлбөр төслүүд дээр хамтран ажиллаж зөвхөн энэ хичээлийн жилд АНУ-ын Хавай руу 2 багш, Хонг Конг, Макао, Гуанжу хотуудаар 5 багш, Өвөр Монголын их сургууль руу 6 багшийг мэргэжил дээшлүүлэх сургалт семинар, судалгаа шинжилгээ, аялал жуулчлалын чиглэлээр явуулжээ.

Энэ удаа Өвөр Монголын Үндэсний Их сургуулийн “Монгол судлал”-ын   сургуулийн тэнхимийн эрхлэгч, Чойном судлаач, Доктор Хасбаатарын урилгаар “Оюунлаг” дунд сургуулийн Д.Батсайхан, ерөнхий менежер Ч.Цэцэгээ багш М.Болормаа, С.Мөнх-Эрдэнэ, Д.Батцэцэг, И.Эрдэнэбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг 2018-05-03-аас 5 сарын 10-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орноор аялаад ирлээ.

Аяллын эхэнд бид эзэн богд Чингис хааны онгон шүтээнийг үзэж танилцсан ба жилд ганц болдог их тахилгын үеэр таарсан нь тун бэлгэшээлтэй байлаа. Өөрсдийгөө Чингис хааны удмын их тахилчид хэмээн ихэд бахархах Ордос түмний их хаанаа гэх гүн сүсэг бишрэл, итгэл үнэмшил, найрсаг зочломтгой зан, үндэсний их өв соёлоо дээдлэн хүндэтгэх үзэл бодол, төлөвшил нь үнэхээр гайхалтай бас бахархлыг өөрийн эрхгүй төрүүлж байлаа.

Аяллын дараагийн өдрүүдэд бид Өвөр Монголчуудын бахархал болсон шинэ цагийн шинэ хот Kangbashy буюу Шинэ Ордос хотоор зочилж, зах хязгааргүй элсэн цөлийг орчин цагийн ногоон хот болгож чадсан их бүтээн байгуулалттай танилцаж аргагүй их бахархлаа. Мөн түүнчлэн Ордос хотод үйл ажиллагаа явуулдаг коллежуудын тайлангийн үйл ажиллагаа, үзэсгэлэнтэй танилцаж амжсан. Дараа нь Ордос хотын Олон улсын дунд сургуулийн дэд захирал, багш нар мөн ордос хотын Эзэн хорооны боловсрол хариуцсан дарга нартай уулзаж, цаашид хамтран ажиллах их ажлын анхны “шав”-ыг татаж, өөрийн сургуулийн үйл ажиллагааг танилцуулж явлаа.

Аяллын төгсгөлд Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотын Үндэсний их сургуулиар зочилж, Монгол судлалын тэнхимийн эрхлэгч Саран биднийг хүлээн авч, сургуулийнхаа орчинтой танилцуулсан нь бас л их шинэ содон мэдээлэл, олон чухал санааг бидэнд өгч чадсан. Доктор Хасбаатарын урилгаар гэрт нь зочилж, түүний их туурвил, бүтээлүүдийг үзэж сонирхох ховорхон бөгөөд азтай завшаан тохиолдохын ялдамд, жил бүр сурч боловсрох чин хүсэл эрмэлзэлтэй хүүхдэд олгодог тэтгэлгийг манай Оюунлаг сургуулийн 3 сурагчид олгох болсон таатай мэдээг аваад ихэд олзуурхаж байлаа.

Оюунлаг сургуулийн гадаад харилцаа улам өргөжин тэлж, сургуулийнхаа эрхэм зорилгод хүрэх их гарцын нэгээхэн хэсэг нь бидний гаргасан их харгуй байж, цаашид улам ихээр өргөжин тэлэх болтугай гэсэн билэгт ерөөлийг өргөн барья.

Сэтгэгдэл үлдээх