Scroll Top
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“Би мэднэ” танин мэдэхүйн тэмцээн

“Би мэднэ” танин мэдэхүйн тэмцээн

Энэхүү тэмцээнд нийт 7-н сурагч оролцон оюун ухаанаа сорьсноос 10а ангийн сурагч Н.Анужин олон асуултанд зөв хариулан бусдаас илүүгээ батлан харууллаа. Түрүүлсэн сурагчдаа болон бүх оролцсон сурагчиддаа цаашдын сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Асуултууд

/ Та ч гэсэн хариулаад үзээрэй /

1. Дулаан тасалгаанаас бөглөөтэй лонхыг гадаа хүйтэнд гарав. Хэсэгхэн хугацааны дараа лонхоос бөглөө сугаран унав. Яагаад бөглөө өөрөө мултарч унасан вэ?

А. Агаарын даралт их Б. Темпаратур нь ихэссэн

В. Агаарын даралт их
Г. Шалтгаан байхгүй өөрөө унасан

2. Анхны компьютер буюу электрон тооцоолох машин хэдэн онд үүссэн вэ?

А. 1940 – өөд он Б. 1950 – аад он

В. 1960-аад он Г. 1970- аад он

3. Тоо ямар тоо вэ?

А. Иррациональ Б. Рациональ

В. Бүхэл тоо Г. Бутархай

4. Аяга сүү, аяга өрөм хоёрын аль нь хүнд вэ?

А. Сүү Б. Өрөм

В. Тэнцүү Г. Массыг нь хэмжих боломжгүй

5. MOTHER BOARD гэж юуг хэлж байна вэ?

А. Тэжээлийн блок Б. Хүчдэл хуваарилагч

В. Дотоод төхөөрөмжүүдийг суурилуулан холбож өгдөг хавтан

Г. Мэдээлэл дээр үйлдэл хийдэг гол тоног

6. Үет бутархай тоо гэж ямар тоог хэлэх вэ?

А. Бутархай тоо Б. Төгсгөлгүй үргэлжлэх тоо

В. Тодорхой тоонуудаар үелсэн төгсгөлгүй тоо

Г. Иррациональ тоо

7. Дараах томъёоны зөвийг нь ол.

А. Q=cm(t1-t2) Б. Q=cm(t2 – t1)

В. Q=JRT Г. Q=mλ(t1-t2)

8. Та боловсруулж буй баримтаа password – тай хадгалахыг хүсвэл ямар үйлдэл хийх вэ? / Word програм /

A. Save / Tools / General Options

Б. Save / Tools / Save Options

В. Save / Tools / Password

Г. Save / Tools / New password

9. гэсэн тооны монгол нэрийг ол.

А. Тунамал Б. Их насд

В. Насд Г. Машдэлгэмэл

10. Адил нэгжтэй физик хэмжэгдэхүүнийг нэрлэ.

А. Хүч, ажил Б. Хурд, зам

В. Энерги, ажил Г. Чадал ажил

11. Принтерийг хэрхэн ангилах вэ?

А. Хар, Цагаан,Өнгөт, Фото Б. Цэгэн, лазер, бэхэн

В. Хар, цагаан, цэгэн, Лазер, Бэхэн

Г. Цэгэн, лазер, бэхэн, фото

12. Вектор хэмжигдэхүүн гэж юу вэ?

А. Чиглэлтэй хэрчим Б. Тоон утгатай хэмжигдэхүүн

В. Хувьсагч оролцсон хэмжигдэхүүн

Г. Абслют хэмжигдэхүүн

13. Гурвалжны “орто төв” гэж юуг хэлэх вэ?

А. Медиануудын огтлолын цэг

Б. Медиан, биссектрис

В. Өндрийн огтлолын цэг

Г. Биссектрис

14. 2КВ = ? bit

А. 1024 Б. 2048

В. 16384 Г. 1048576

15. Хүч хожвол зам алдана. Зам алдвал хүч хожино.

А. Худал Б. Үнэн

В. Хоёуланг нь алдана. Г. Хоёуланг нь хожино.

16. Тооны 8-д хуваагдах шинжийг нэрлэ?

А. Сүүлчийн 2 цифр нь 8-д хуваагдаж байвал

Б. Сүүлчийн 3 цифр нь 8-д хуваагдаж байвал

В. Сүүлчийн 4 цифр нь 8-д хуваагдаж байвал

Г. Тэгш тоогоор төгссөн бол

17. Пропорц гэж юу вэ?

А. Харьцааг хэлнэ Б. 2 тэнцүү харьцааг хэлнэ

В. 2 тэнцүү тоог хэлнэ Г. 2 тооны ноогдворыг хэлнэ

18. Ялгаатай үгийг ол.

А. Паскаль Б. Атмофер В. Ампер

19. Харилцан урвуу тоонууд гэж юу вэ?

А. Нийлбэр нь 1 байдаг тоонууд

Б. Үржвэр нь 1 байдаг тоонууд

В. Үржвэр нь 1 байдаг хоёр тоо

Г. Нийлбэр нь 1 байдаг хоёр тоо

20. Харилцан эерэг тоо гэж ямар тоог хэлэх вэ?

А. Нийлбэр нь 0 байдаг тоонууд

Б. Нийлбэр нь 0 байдаг хоёр тоо

В. Модуль нь тэнцүү хоёр тоо

Г. 0-ээс ижил зайд байх хоёр тоо / координатын шулуун дээр /

21. Солонгын долоо өнгө

А. Улаан, улбар шар, шар, цэнхэр, ногоон, хөх, ягаан

Б. Улаан, улбар шар, шар, ногоон, цэнхэр, хөх, ягаан

В. Улаан, улбар шар, шар, ногоон, хөх, цэнхэр, ягаан

Г. Улаан, улбар шар, шар, ногоон, ягаан, хөх, цэнхэр

22. Саван дахь хөөс 1 минут тутамд 2 дахин өсдөг. Сав 10 минут болоод дүүрсэн бол хэдэн минутын дараа сав тэг дундуураахөөстэй болсон вэ?

А. 5 минут Б. 8 минут В. 9 минут Г. 6 минут

23. Жижигхэн тоосго ба төмрийн масс ижилхэн байв. Усан дотор аль нь хөнгөн байх вэ?

А. Төмөр Б. Тоосго В. Хоёулаа хөнгөн

Г. Төмөр ба тоосгыг мэдэх боложгүй

24. Пүү хэдэн кг – тай тэнцүү вэ?

А. 16 кг Б. 24 кг В. 32 кг Г. 48 кг

25. Титаник онгоц яагаад сөнөсөн вэ?

А. Онгоц цоорсон Б. Мөсөн уул мөргөсөн

В. Мөсөн уулын 90% нь усан доор байсан учраас холоос харагдаагүй

Г. Их хэмжээний мөс урсаж ирэн цохьсон

26. 6-н адилхан шаарыг ялгаатай 4-н хайрцагт, нэг ч хайрцаг хоосон байхгүйгээр хэдэн янзаар хийж болох вэ?

А. 8 Б. 10 В. 15 Г. 24

27. Хүчтэй салхилахад нарс, гацуур хоёрын аль нь хугарч, аль нь булгарах вэ?

А. Гацуур хугарна. Нарс булгарна.

Б. Нарс хугарна. Гацуур булгарна.

В. Хоёулаа хугарна.

Г. Хоёулаа булгарна.

Сэтгэгдэл үлдээх