“Оюунлаг боловсролын өнөө ирээдүй”
Эрдэм шинжилгээний бага хурал өндөрлөлөө.
Өнгөрсөн, одоо цагийн сургалтын бодлого чиглэлдээ зохих анализ хийж, дэлхийн боловсрол хөгжсөнулс орнуудын чиг хандлагыг судлах, туршлагаас суралцах зэргээр ажиллаж.
Тус сургууль нь өнөө цагийн сургалтын бодлого чиглэлээ шинэчилэн тодорхойлж байна.
Улаанбаатар хотын Боловсролын газраар экспорт хийлгэн баталгаажуулсан. “ОБШК – ирээдүй” сургалтын хөтөлбөрийг 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн 4 үе шаттайгаар хэрэгжүүлж эхэллээ. Үүнд:
1. Туршилт судалгаа
2. Туршилт баяжуулалт
3. Туршилт хувиргалт
4. Шинэчилэгдсэн “ОБШК- ирээдүй” хөтөлбөр
Энэхүү ажлын хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал болж дараах 5 илтгэлийг 5 тэнхмүүд хэлэлцүүлж, эцэг эх, багш нар, эрдэмтэн судлаачдын талархал хүлээсэн сайхан арга хэмжээ болон өнгөрлөө.
Эрдэм шинжилгээний бага хуралд дараах илтгэлүүд тавигдлаа. Үүнд:
– “Оюунлаг боловсролын шинэчилэл ба ирээдүй”
– “Мэдлэгийн тогтолцоо ба хэрэглээ”
– “Англи хэлний хэрэглээний чадвар олгох нь”
– “Багшийн шинэчилэл өөрчлөлт”
– “Чадварын сургалтын эрэлт нийлүүлэлт”