“ОЮУНЛАГИЙНХАН”-ны амжилтын буухиа тасралтгүй үргэлжилсээр…
Жил бүр уламжлал болон явагддаг “Математик цаг” сонины нэрэмжит математикийн олимпиад улсын хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулийн дунд ангилал тус бүрээр 2019.04.19-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад 1400 гаруй сурагчид оюун билиг, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс манай сургуулийн сурагчид амжилт арвинтай оролцлоо. Оюунлаг сургуулийн сурагчид маань:
Алтан медаль – 2 Мөнгөн медаль – 3 Хүрэл медаль – 7 Тусгай байр – 26 тус тус хүртлээ. Энэхүү нэр хүндтэй уралдаанд олон хоногийн турш шавь нараа амжилттай бэлтгэж оролцуулсан математикийн багш нартаа талархал болон амжилт үзүүлсэн сурагчдадаа талархал илэрхийлье.
ЭРДЭМ УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.