Оюунлаг сургууль нь 2008 оноос эхлэн Хятад хэлийг сонирхож суралцахыг хүссэн бага дунд ангийн зарим сурагчдынхаа дунд үзэж судалж байгаад,2015 оны хичээлийн жилээс эхлэн 6-12-р ангид хүүхэд бүр үзэж судлах албан ёсны хоёрдогч хэлний сургалт болгон өөрчилсөн билээ.
Монгол улс, БНХАУ-ын засгийн хоорондын соёлын хэлэлцээрийн дагуу жил бүр Бээжин хотоос 3 багш хүрэлцэн ирж Бээжингийн Соёлын Их сургуулийн гадаад хүүхдүүдэд зориулагдсан сургалтын хэрэглэгдэхүүн сурах бичиг,ауди материал,техник хэрэгслэлийн тусламжтайгаар сургалтаа амжилттай хөтлөн явуулж байна.Хятад хэлний хөг галиг дуудлагыг зөв эзэмшүүлж,өргөн хэрэглээний үг хэллэг өгүүлбэр,дүрмийг судлан тухайн үг хэллэгийг өөрийн болгож өдөр тутмын хэрэглээндээ оруулж ярих чадварыг эзэмшүүлэх нь сургалтын гол зорилго билээ.
Хятад хэлний багш Yang Meng Yu, Liu Li Dan, Xia Guang Lin нар маань хичээлийг сонирхолтой үр өгөөжтэй заахаас гадна хүүхдүүдэд сонирхолтой үр өгөөжтэй олон сайхан ажлуудыг зохион байгуулсаар ирлээ.Өнөөдөр Хятад үндэстний хэл,соёл,түүхийн талаар сурагчид маань олон сайхан бүтээл хийжээ.
Хятад хэлний тухай мэдлэгт…
Хэл шинжлэлийн шинжлэх ухааны Бүтцийн ангиллаар хятад хэл бол язгуур буюу үет хэлний бүлэгт хамаарах өвөрмөц хэл юм. Гарал үүслийн ангиллаар Хятад-дравид хэлний бүлд хамаарна. Харин бидний эх хэл – монгол хэл бол хэлний бүтцийн ангиллаар залгамал хэлний бүлэгт, Гарал үүслийн ангиллаар Алтай язгуурын хэл юм.
Хятад хэлний эгшиг, хос эгшиг, гийгүүлэгчүүд 400 гаруй үе бүтээж, үе нь дангаар буюу харилцан нийлж үг бүтээнэ. Хятад хэлний нийт үгийн сангийн гуравны хоёр нь 2 үеэс бүтсэн үг байдаг. Ханз үсгийн дуудлагыг тэмдэглэдэг латин галиг үсгийн цагаан толгойг хятадаар “пин ин” гэж нэрлэдэг.
Хөг гэдэг нь хэлэх ярих ярианы өнгөний түвшинг хувирган дуудаж утгыг ялгаж буй хэлний өвөрмөц сонин үзэгдэл юм. Хятад хэл энэхүү хөгөөр утга ялган харилцдагаараа дэлхийн олон хэлнээс тэс өвөрмөц онцлогтой.
Хятад хэлний Путунхуа буюу Бээжин нутгийн аялгад суурилсан албан ёсны түгээмэл нийтлэг хэл нь 4 үндсэн хөгтэй.
- Тэгш хөг. Хэлэхийн өнгөний дээд түвшинд тэгш дуудна.
- Өгсөх хөг. Хэлэхийн өнгөний дундаас дээд түвшинд өгсүүлж дуудна.
- Уруудан өгсөх хөг. Хэлэхийн өнгөний дунд түвшнөөс доошлүүлснаа дээш өгсүүлж дуудна.
- Уруудах хөг. Хэлэхийн өнгөний дээрээс доош уруудуулж дуудна.