Scroll Top
%d2%af%d0%b5-%d2%af%d0%b5%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%82%d3%a9%d0%b3%d1%81%d3%a9%d0%b3%d1%87%d0%b4%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%83%d1%83%d0%bb%d0%b7%d0%b0%d0%bb%d1%82-%d1%81%d0%b0%d0%b3%d1%81%d0%b0%d0%bd-%d0%b1
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ, САГСАН БӨМБӨГИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН

Үргээд ниссэн шувууд

Үүрээ заавал эргэдэг юм

Үерхэж дассан бид нар

Эргээд заавал уулзана

Сүүлчийн хичээлдээ хонхоор ижилсээд

Шүлгийн мөрүүд шиг зэрэгцэн сууцгаанаа

Чин сэтгэлийн бэлэгтэй зүйрлэмээр

Багшийнхаа сургаалд бид баярладаг

Нандин сэтгэлийн дуулал өргөж

Насаараа бид ОЮУНЛАГИЙНХАН

Оюунлаг сургууль маань үе үеийн төгсөгчдийнхөө дунд “Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн”-ийг зохион байгуулсан бөгөөд тус тэмцээний үеэр “Төгсөгчдийн холбоо”-ны дүрмээ танилцуулж 2018 онд хийж гүйцэтгэх төлөвлөгөөгөө танилцууллаа.

Төгсөгчдийн холбооноос 2018 оны 9, 10, 11-р саруудад мэргэжил сонголт, хувь хүний хөгжил, нийгмийн туст хөдөлмөр сэдвүүдийн хүрээнд дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан “УРАМ ТЭТГЭЛЭГ”-ийг жил бүр 10 сурагчдад олгож байхаар тохиролцсныг соносгоход таатай байна.

Энэхүү төгсөгчдийн холбооны Тэргүүнээр 2006 оны төгсөгч Ган-Эрдэнийг

Нарийн бичгийн даргаар 2006 оны төгсөгч Мөнхтуул

Гишүүдээр 2011 оны төгсөгч Цэнгэл

2012 оны төгсөгч Билгүүдэй

2013 оны төгсөгч Урангүнж

2014 оны төгсөгч Хүслэнбаатар

2014 оны төгсөгч Цэнгүүн

2016 оны төгсөгч Мөнхцолмон

2017 оны төгсөгч Мөнхбаяр

2017 оны төгсөгч Анх-Учрал нарыг сонголоо.

Тэмцээний нээлтийн үеэр босоо хүлээн авалтын цайллаганд уригдсан төгсөгчдийн дунд халуун дулаан яриа өрнөж хэдэн хормыг дурсамж дүүрэн өнгөрөөсөн юм.

Тэмцээнд 2000-2017 оны төгсөгчдийн эрэгтэй, эмэгтэй нийт 11 баг оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон бөгөөд бие биенээ үгүйлсэн хүмүүсийн сэтгэл нэгдэн эерэг уур амьсгалыг бүрдүүлсэн сайхан тэмцээн болж өндөрлөлөө.

 Эрэгтэй баг тамирчид

2011 оны төгсөгчид 1-р байр

2017 оны төгсөгчид 2-р байр

2006 оны төгсөгчид 3-р байр

     Эмэгтэй баг тамирчид

2016 оны төгсөгчид 1-р байр

2013 оны төгсөгчид 2-р байр

2017 оны төгсөгчид 3-р байр

Эрэгтэй шилдэг тоглогч Б.Мөнхбаяр

Шилдэг эмэгтэй тоглогч Д.Хүслэнцэцэг

Багийн дүнгээр 2017 оны төгсөгчид 1-р байр эзэлж Шилжин явах цомын эзэд болов.

Уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон бөгөөд үе үеийн төгсөгчдөө жил бүрийн энэ өдөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэтгэгдэл үлдээх