Scroll Top
%d2%af%d0%b5-%d2%af%d0%b5%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%82%d3%a9%d0%b3%d1%81%d3%a9%d0%b3%d1%87%d0%b4%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%83%d1%83%d0%bb%d0%b7%d0%b0%d0%bb%d1%82-%d1%81%d0%b0%d0%b3%d1%81%d0%b0%d0%bd-%d0%b1-2
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ, САГСАН БӨМБӨГИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН

ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ, САГСАН БӨМБӨГИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН

Үргээд ниссэн шувууд  
Үүрээ заавал эргэдэг юм  
Үерхэж дассан бид нар  
Эргээд заавал уулзана  
Сүүлчийн хичээлдээ хонхоор ижилсээд  
Шүлгийн мөрүүд шиг зэрэгцэн сууцгаанаа  
Чин сэтгэлийн бэлэгтэй зүйрлэмээр  
Багшийнхаа сургаальд бид баярладаг  
Нандин сэтгэлийн дуулал өргөж  
Насаараа бид нэг ангийнхан  

 

Оюунлаг сургууль маань үе үеийн төгсөгчдийнхөө дунд “Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн”-ийг зохион байгуулсан бөгөөд тус тэмцээний үеэр “Төгсөгчдийн холбоо”-г байгууллаа.

Энэхүү төгсөгчдийн холбооны тэргүүнээр 2000 оны анхны дөрөвдүгээр ангийн төгсөгч Ган-Эрдэнийг, нарийн бичгийн даргаар 2001 оны дөрөвдүгээр ангийн төгсөгч С. Оргилыг, гишүүдээр 2011 оны төгсөгч Н. Лхагвадорж, 2012 оны төгсөгч П. Бэлгүдэй, 2013 оны төгсөгч Б. Саруулгүнж, 2014 оны төгсөгч О. Сайхангэрэл, А.Эрдэнэболд, 2016 оны төгсөгч Д. Цогт, Б. Уянга нарыг сонголоо.

Тэмцээний нээлтийн үеэр босоо хүлээн авалтын цайллаганд уригдсан төгсөгчдийн дунд халуун дулаан яриа өрнөж хэдэн хормыг дурсамж дүүрэн өнгөрөөсөн юм.

Тэмцээнд 2000-2016 оны төгсөгчдийн эрэгтэй 7, эмэгтэй 2 баг оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьсон бөгөөд бие биенээ үгүйлсэн хүмүүсийн сэтгэл нэгдэн эерэг уур амьсгалыг бүрдүүлсэн сайхан тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээний эрэгтэй баг тамирчид:

          1-р байрт 2014 оны 11б ангийн О. Сайхангэрэл ахлагчтай баг-Алтан медаль, Шилжин явах цом
          2-р байрт 2014 оны 11а ангийн Б. Батзориг ахлагтай баг- Мөнгөн медаль
          3-р байрт 2000 оны 4-р ангийн Ган-Эрдэнэ ахлагчтай баг- Хүрэл медаль
          4-р байрт 2016 оны 12а ангийн Д. Цогт ахлагчтай баг

Тэмцээний эмэгтэй баг тамирчид:

          1-р байрт 2013 оны 11а ангийн Б. Саруулгүнж ахлагчтай баг- Алтан медаль
          2-р байрт 2016 оны 12аб ангийн Б. Уянга ахлагчтай баг- Мөнгөн медаль тамирчид тус тус шалгарлаа.

Уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон бөгөөд үе үеийн төгсөгчдөө жил бүрийн энэ өдөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх