ОЮУНЛАГИЙН ХҮҮХЭД БАГАЧУУД НОМЫН ХАНДИВАА ХҮЛЭЭН АВЛАА
Америкийн Монгол судлалын төв нь “Азид зориулсан ном” хөтөлбөрийг Монголын хүүхэд багачууд тэдний эрдмийн солилцоог өргөжүүлэх зорилготойгоор байгуулагдсан ашгийн бус байгууллага билээ. Тус байгууллага нь 2009 оноос эхлэн түншлэлийн гэрээгээр хамтран ажиллахдаа манай сургуулийн номын сангийн хэрэгцээнд 4 удаагийн буцалтгүй тусламжаар англи хэл дээрх 1000 гаруй ном сурах бичгийг хүлээлгэн өгч сургалтын дотоод хэрэгцээнд ашиглуулж байгаа билээ.
Энэ удаа 2016 оны 12 сарын 06-нд Оюунлаг дунд сургуулийн номын сангийн үйл ажиллагааг дэмжих, манай сургуулийн ажиллаж буй гадаад багш нарын санал дэмжлэгтэйгээр математик байгалийн ухаан, англи хэлний анхан дунд шатны заах арга зүйн хэрэглэгдэхүүн, шинжлэх ухаан, технологи, мэдээлэл зүйн гарын авлагууд зэрэг 500 орчим номыг хүлээлгэн өглөө. Манай хүүхэд багачуудын оюуны хөрөнгө оруулалтын төлөө харамгүй тусч сайхан сэтгэлээр хандаж байдаг Америк Монгол судлалын төвийн хамт олон та бүхэнд баярлалаа.
Мөн бага ангийн математикийн сургалтыг дэмжих зорилгоор Сингапур улсын дунд сургуулиас математик геометрийн хичээлийн багц хэрэглэгдэхүүн дахин шинээр ирлээ.