Тус сургуулийн Бэлтгэл ангид элсэн суралцах хүсэлтээ илгээсэн 751 хүүхдүүдээс програм ашиглан санамсаргүй түүвэрлэх аргаар 120 хүүхдийг сонгон авав. Элсэн суралцах эрх нь нээгдсэн хүүхдүүдийн аав, ээжийн и-мэйл хаягаар Элсэн суралцах эрхийн бичиг, Сургуулийн захиргаа эцэг эхийн хамтын гэрээний хуулбар, Сургалтын төлбөр тушаах дансны мэдээлэл зэргийг хамтатган илгээлээ.
Суралцах эрхээ авсан сурагчдаас 4 сарын 16-ны дотор элсэн суралцах боломжгүй болсон, сургалтын зохих төлбөрийг төлөөгүй бол суралцах эрхийг цуцалж хүлээлгэнд байгаа 20 хүүхдээс өгөгдсөн дугаарын дагуу элсүүлэн авна. Энэхүү мэдээллийг 4 сарын 17-нд хүлээлгийн жагсаалтанд багтсан хүүхдийн аав, ээжийн имэйл хаяг болон холбогдох утсаар жич мэдэгдэнэ.
Сонгогдоогүй хүүхдүүдийн мэдээллийг аав, ээжийн имэйл хаягаар илгээсэн болно.
Оюунлаг сургуулийн захиргаа