Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөл
Сурагчдын өөрөө удирдах зөвлөл (СӨУЗ) нь Оюунлаг сургуулийн I-XII ангийн сурагчдын төлөөлөл болсон манлайлагч, шинийг эрэлхийлэгч, идэвх санаачилгатай сурагчдын өөрийн удирдлагын зөвлөл юм.
Сургуулийн сурагчдын зөвлөлийн гишүүдийг дараах шалгуураар сонгон авсан билээ. Үүнд:
-Нийгмийн идэвх оролцоотой
-Манлайлах чадвартай
-Аливаад бүтээлчээр ханддаг
-Шинийг санаачлан эрэлхийлэгч
-Хариуцлага хүлээх чадвартай
-Анги, хамт олноо тэргүүлэн, манлайлах чадвартай
СӨУЗ-ийн зорилго:
-Сурагчдын өөрийн удирдлагыг хөгжүүлснээр ирээдүйн зөв манлайлагч, хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэх,
-Сургуулийн удирдлага, ажилтнууд, сурагчдын дунд эерэг уур амьсгал төрүүлэх
-Сургуулийн зорилго, зорилтын хүрээнд аливаа үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжин, хамтран ажиллах
Оюунлаг сургуулийн СӨУЗ-ийн зорилт:
Сургуулийн үйл ажиллагаан дахь сурагчдын оролцоог идэвхжүүлэх, нийгмийн туст ажлыг санаачлан зохион байгуулах, сургуулийн хүрээнд өөрийгөө нээн хөгжүүлж шинийг эрэлхийлж бусдыгаа манлайлах чадвартай сурагчдыг нээх, хөгжүүлэх, нэмэгдүүлэх, сурлага хүмүүжил, харилцаа, хандлага, төлөвшлөөр сурагчдыг үлгэрлэн дагуулах