Scroll Top
%d0%b1%d0%b8%d0%b4-%d0%bd%d0%b0%d0%b9%d1%80%d0%b0%d0%bc%d0%b4%d0%b0%d0%bb%d0%b4
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Бид найрамдалд

Манай сургуулийн сурагчид ОУХНайрамдал төвд хамт олноороо амардаг тогтсон уламжлалтай билээ. 2012оны 03 сарын 21-26нд 4 хоногийн хугацаатайгаар 3-4р ангийн нийт сурагчид 3 багшийн хамт өвлийн 13р ээлжид амраад ирлээ. Амрах хугацаандаа сурагчид маань “Гараа, бариа” спортын тэмцээн, “Happy time”чөлөөт цагийн ажлууд, “Эх орон дуудаж байна” марш тактик зэрэг ажлуудад амжилттай оролцсон билээ. 3р ангийн сурагчдын “Сонор” бүлэг “Гараа бариа” спортын тэмцээнд 1р байр, мөн 3р ангийн сурагч Сумьяадорж шатрын тэмцээнд 1р байрыг эзэлж, 3-4р ангийн сурагчдаас бүрдсэн “Цэнхэр залаа” баг “Эх орон дуудаж байна” марш тактикийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн билээ. Ийнхүү бидний амралт богинохон ч гэсэн сайхан амралт  болж чадлаа.

Сэтгэгдэл үлдээх