Монголын багш нарын баярыг тус сургуулийн багш сурагчид өргөн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Сурагчид маань багшийн нэг өдрийн сургалт хүмүүжлийн ажлыг удирдан явуулж, багш нартаа тансаг сайхан мэндчилгээнүүдийг ил захидал хэлбэрээр өгч урам нэмсэн олон сайхан арга хэмжээг зохион байгуулав. Энэ үеэр математикийн багш Р.Чимгээ “Багшийн гавъяа” одонгоор шагнагдаж олон шавь нараа баярлууллаа. Мөн сургуулийн захиргааны эрхэлсэн ажилдаа өндөр амжилт үзүүлж байгаа зарим багш нарыг шагнаж урамшуулав.
Бүх багш ажиллагсад ахмад багш нартаа Угалз хэвийн боовны иж бүрдлээр мялаалга өргөлөө.