Тус сургуулийн багш сурагчид “Сүүн сэтгэл гэгээн үйлс” ийн аянд нэгдэцгээж, ядарч зүдэрч яваа ахмад настанууддаа өгөөмөр сэтгэлийн хандив өргөх энэхүү аяны хүрээнд олон сайхан ажлууд зохион байгуулагдлаа. Энэхүү аянд Золзаяа багштай 1в анги, Янжинхорлоо багштай 4в анги, Болормаа багштай 4а анги, Отгонжаргал багштай 8а анги, Уранбилэг багштай 9б анги, Норовсүрэн багштай 9а анги, Цэрэнчунт багштай 10а ангиуд сайн зохион байгуулалттайгаа сэтгэл шингэсэн өндөр хандив өргөжээ. Аянаар БЗД ийн 31 өндөр настанд Угалз хэвийн боов, алтан тариан шуудай гурил, сүү, будаа зэргийг олголоо. Бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлийн үр нь эргээд буян болдог жамтай.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ