Манай сургуулиар шатрын их мастерууд

Манай сургуулийн шатрын дугуйлан 3 дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд энэ хугацаанд олон уралдаан тэмцээнд оролцож чамлашгүй  амжилтуудыг үзүүлсэн билээ.  Шатар хүний оюуныг шалгана ч, бас хөгжүүлнэ ч. Шатар сайн тоглодог хүмүүс сүрхий оюунлаг-ончтой сэтгэдэг, өндөр IQ -тэй болох нь мэдрэгддэг.  Тиймээс бид энэ сургалтандаа анхаарлаа ихэд  хандуулж байгаагийн илрэл нь саяхан сургууль дээрээ Дэлхийн шатрын мастер Хүрэлбаатар, Дэлхийн шатрын холбооны мастер Лхагва нарыг урин авчирч сурагчиддаа заавар зөвлөгөө өгүүлж, мастеруудтай халз тоглолт зохион байгууллаа.   Энэ тоглолтонд 5а ангийн сурагч Намуун-Од, 5a  ангийн Халиун, 8б ангийн Түвшинсайхан нар мастеруудтай ничээ хийж, 4 в ангийн Мөнгөнтуяа, 3в ангийн Билгүүн нар хожсон их амжилтыг гаргалаа.

Тиймээс Оюунлаг сургууль  юу гэж уриалах гэсэн бол?..
Шатар ба монгол оюуны хоорондох нандин холбоо нь монголчууд та бидний бахархал, та бидний бусдаас илүүрхэх туйлын давуу тал юм. Тиймээс үндэснийхээ тоглоом шатарт анхаарах цаг ирлээ хэмээн сануулж, уриалж байна. Хүн бүр шатар тоглож , энэхүү спортыг өндөр хөгжүүлээсэй

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.