Scroll Top
%d0%bc%d0%b0%d0%bd%d0%b0%d0%b9-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%ba%d0%b8%d0%bd%d0%be-%d0%be%d0%b4
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Манай сургуулийн кино од

Монголын телевиз үзэгчдийг байлдан дагуулсан  “Адтай жаалууд” олон ангит киноны II хэмгийн  зураг  авалт үргэлжилж  6-р сарын эхээр Өвөр монголын өөртөө засах  орны Эрээн  хотоос зураг авалтаа эхэлж  одоо төгсгөлийн буюу зусланд амраад хичээлд ордог болон БНХАУ ын Бээжин  дахь зураг авалт хийгдэж байна. Хамm удаан байвал дасчихмаар хөөрхөн хүү байна шүү, хичээлдээ ч сайн тал бүрийн мэдлэгтэй  аргагүй л боловсорч ухаан нь  тэгширч яваа хүү  гэж  “Өдрийн сонины” сурвалжлагч Ж.Баярсайхан магтсан  нь ортой. Ингээд Оюунлаг сургуулийн сурагч Н.Дамба- Арвиживтай  ярилцсан ярилцлагаа танилцуулъя.

Сур:  Өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Дамба-Арвижив гэдэг. Оюунлаг дунд сургуулийн 7 а ангид сурдаг.

Сур: Нэгдүгээр ангид нь тоглосон уу?

Эхний ангид нь тоглоогүй.

Сур: “Адтай жаалууд” кинонд ямар дүр бүтээж  байгаа вэ?

Гол дүрүүдийн нэг Билгүүн-Од гэдэг  хүүхдийн дүрд тоглож  байгаа. Энэ хүүхэд гадаадаас ирсэн, монголынхоо амьдралд  дасан зохицох гэж  хичээдэг атлаа олон зүйлийг хийж чаддаг хүүхдийн дүр юм.

Сур: Дүр бүтээхэд  хэцүү байна уу?

Жаахан хэцүү. Гэхдээ  би 2-р сараас хойш бэлтгэл хийсэн болохоор гайгүй байгаа.

Сур: Жүжиглэх авъяастай юм байна . харин сурлагадаа хэр вэ?

Сайн сурдаг. Математик , физик зэрэг тооны талын хичээлд сонирхолтой.

 Сур: Ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?

Сонгоогүй байгаа. Аль сайн чаддагаа л хийнэ гэж боддог.

Сур: Зураг авалтын үеэр инээдтэй , хөгжилтэй  явдал  хэр тохиолдож байна вэ?

Зөндөө болдог. Манайд Памбага гэдэг хүүхдийн дүрд тоглож байгаа Бат-оргил гэдэг хүүхэд байдаг.  Кинон дээр боорцог хулгайлж , хүнээс дандаа хоол гуйх зэрэг үзэгдлийнх нь үеэр инээж байгаад өөрийнхөө текстийг мартчихдаг.

Сур:Жужиглэхээс гадна ямар авъяастай вэ? Шагналуудаасаа

Би математикийн Кенгуру, их сорил физикийн олимпиад, баянзүрх дүүргийн физикийн олимпиадад оролцож шагналт байр болон, хүрэл медаль авч байсан.  Мөн бүжгийн дугуйланд явдаг байсан бүжгийн арав гаруй медальтай.

Сэтгэгдэл үлдээх