СУРАГЧДЫН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

СУРАГЧДЫН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

БСШУЯ-ны сайдын 2014-05-14-ний өдрийн 203 тоот тушаал нь Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дүрэмт хувцасаар хангах, түүнийг сургууль орчиндоо өмсөж хэвшүүлэх талаар гаргасан шийдвэр байдаг.

Иймээс Оюунлаг дунд сургуулийн сурагчид өөрийн сургуулийн таних тэмдэг лого бүхий дүрэмт хувцасны материалын шаардлага стандартыг хангасан Төмөр трейд ХХК-д тусгай захиалгаар хийлгүүлж буй COP-1001 загварын формыг өмсөх болохыг сонордуулж байна.

Тус сургуулийн бага дунд ахлах ангийн сурагчдаас 8 хоногт багтаан хэмжээ размер авч жингийн илүүдэлтэй, хэт өндөр, давжаа биетэй гэсэн ангилалд орсон сурагчдаас мөн тусгай хэмжээг авсан болно.

Та хүүхдийнхээ дүрэмт хувцсыг дараах хуваарийн дагуу спортын төв ордны зүүн хойд талд байрлах Төмөр Трейд ХХК-ны байранд очиж авна уу.

 

2015 оны 11-р сарын 23-нд 6-12-р ангийн эрэгтэй сурагчид

11-р сарын 25-нд 6-12-р ангийн эмэгтэй сурагчид

11-р сарын 26-27-нд бага ангийн бүх сурагчид

Жич: Биеийн тусгай хэмжээг өгсөн сурагчид дүрэмт хувцасаа хэзээ авахаа Төмөр Трейд ХХК-аас лавлана уу.

 

Утас: 88115723, 88816969, 11-323005

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.