Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%88%d0%b0%d1%82%d0%b0%d1%80%d1%87%d0%b8%d0%b4-%d0%bd%d0%b8%d0%b9%d1%81%d0%bb%d1%8d%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b7%d0%b0%d1%81%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ОЮУНЛАГИЙН ШАТАРЧИД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ИХ НҮҮДЭЛ” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ОЮУНЛАГИЙН ШАТАРЧИД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ИХ НҮҮДЭЛ” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

 

     Шатар гэдэг гайхалтай тоглоом. Шатар хүүхдийн дүрслэн бодох, шүүн тунгаах, хөөж бодох, дүрснүүдийн байр байршлыг шинжих,олон хувилбарт үйлдлээс өөрт хэрэгтэй шийдвэрийг гаргах зэргээр тоглолтын явцад үргэлжийн бодох тунгаах шүүх үнэлж дүгнэх шийдвэр гаргах оюуны ухаалаг үйлдлийг хийсээр байдаг. Энэ ч утгаараа хүүхдийн оюун ухааныг цаг үргэлж ажиллуулах, дасгалжуулах, тархийг бялдаржуулах хамгийн шилдэг дасгал сургуулилтын хэлбэр мөн билээ. Сүүлийн жилүүдэд тус сургуулийн шатрын баг тамирчид маань хувийн хэвшлийн сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд 2012 онд 1-р байр, 2013 онд 1-р байр,2014 онд 2-р байр, 2014 онд Их нүүдэл тэмцээнд 4-р байр, 2015 онд “Их нүүдэл” тэмцээнд 3-р байрыг тус тус эзэлсэн амжилтуудыг үзүүлжээ.

Ерөнхий боловсролын  сургуулийн сурагчдыг шатрын спортоор хичээллүүлж оюуны чадамжийг нь  дээшлүүлэх, тоглох ур чадварыг нээн илрүүлэх, шатрын спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүрийн намар уламжлал болгон Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатрын  багийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн өсвөрийн аварга шалгаруулах “Их нүүдэл” тэмцээн 33 дугаар сургууль дээр боллоо. Тэмцээнд улсын ерөнхий боловсролын 24 сургууль,хувийн хэвшлийн 12 сургуулиас    1-12 дугаар ангийн 300 гаруй сурагч оюун ухаанаа сорин уралдлаа

      Энэхүү багийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Оюунлаг дунд сургуулиа төлөөлөн Мандахнар дасгалжуулагчтай, Д.Нямсүрэн, Д.Пүрэвдорж багшийн удирдлаган доор оролцсон 24 хүүхдээс бүрдсэн  баг тамирчид маань 3-р байрыг эзэлж багаараа хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнагдсан бахдам сайхан амжилтуудыг үзүүллээ.

      Манай баг тамирчид 120-р сургуулийн багийг 24-0 харьцаагаар,48-р сургуулийг  19.5-4.5 харьцаагаар, 97-р сургуулийг  21-3 харьцаагаар, Шинэ Монгол сургуулийг 14.5-9.5 харьцаагаар  тус тус хожсон амжилтуудыг үзүүлэв.

Багийн бүрэлдэхүүнд

1-р анги У.Цэлмэг,Э.Гүнбилэг

2-р анги Д.Юки, А.Хувьтөгөлдөр

3-р анги Чинтүшиг, Г.Эгшиглэн

4-р анги Б.Ананд, Б.Аминзаяа

5-р анги Б.Мичидмаа, Б.Баттүшиг

6-р анги  Ч.Чингүүн, Б.Цогзолмаа

7-р анги С.Ган-эрдэнэ, Э.Энхсаран

8-р анги З.Учралтөгс, М.Чинхүсэл

9-р анги Б.Зоригт, О.Сарнай

10-р анги Д.Энхсайхан, Т.Халиун

11-р анги М.Чинсанаа, Э.Энхжин

12-р анги Наран-Од, Д.Хүслэнцэцэг

Сэтгэгдэл үлдээх