Оюунлаг сургуулийн багш нарын хүсэлтээр 2023.01.24-ий өдөр Боловсролын судлалын үндэсний хүрээлэн хүрээлэнгийн сургалтын хөтөлбөр, үнэлгээ, сурах бичгийн секторын эрхлэгч, доктор Х.Отгонбаатараар ахлуулсан Г.Түвшинжаргал, Б.Оюунцэцэг, Д.Ганчимэг, Г.Баянчимэг нарын бүрэлдэхүүнтэй баг энэ өдрийн сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар сургалтын хөтөлбөрийн тухай ерөнхий ойлголт, хөтөлбөрийн чанар, тогтвортой байдал, олон улсын боловсролын чиг хандлага, боловсролын салбарт үүссэн шинэ нөхцөл байдалтай холбоотой судалгааны чиглэл, насан туршдаа суралцах хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээл дэх мэргэжил, ур чадварын хэрэгцээнд гарсан өөрчлөлт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичиг, мэргэжил тус бүрээр эзэмшвэл зохих мэдлэг чадвар, тухайн хичээлийн үнэт зүйлийн талаар онол, практик хосолсон сургалтыг зохион байгууллаа.
Цаг зав гарган багш нарт маань оюуны үнэтэй хөрөнгө оруулалт хийсэн Боловсрол судлалын үндэсний хүрээлэнгийн багш нартаа баярласан талархсанаа илэрхийлье.
Previous
Next