Scroll Top
%d0%bc%d0%b0%d0%bd%d0%b0%d0%b9-%d1%88%d0%b0%d1%82%d0%b0%d1%80%d1%87%d0%b8%d0%b4-%d0%b1%d0%b0%d0%b3%d0%b0%d0%b0%d1%80%d0%b0%d0%b0-%d1%85%d0%be%d1%88%d0%be%d0%b9-%d0%b0%d0%b2%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

МАНАЙ ШАТАРЧИД БАГААРАА ХОШОЙ АВАРГА БОЛЛОО.

2019.03.02-ны өдөр “Англи хэл”-ний гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн 8 баг буюу 54 сурагчдын дунд зохиогдсон “3х3 багийн шатрын тэмцээн”-д дунд, ахлах ангийн ангилалд манай сургуулийн шатарчид маань бахдам амжилтыг гаргажээ. Шатрын дэд мастер Т.Чинбат дасгалжуулагч багштай шатарчид маань ангилал тус бүр “АВАРГЫН ЦОМ”-ын эзэд болж, амжилтаа дахин бататгав. Дунд ангийн ангилалд I-III ангийн 9 сурагч ангилал ахиж орсон нь үнэхээр бахархам байлаа. Энэ нь манай сургуулийн шатарчдын залгамж холбоо, ирээдүй гэрэл гэгээтэй байгааг илэрхийлж байгааг дурдахад гайхалтай байна. Дунд ангийн ангилалд гаргасан амжилтууд: 9б ангийн сурагч Н.Цогзолмаа: Багаараа “Аваргын цом”, алтан медаль 6б ангийн сурагч О.Ариунтулга: Багаараа “Аваргын цом”, алтан медаль 9в ангийн сурагч О.Амаржаргал: Багаараа “Хүрэл медаль” 5а ангийн сурагч Д.Юки: Багаараа “Хүрэл медаль” 4б ангийн сурагч Ц.Цэлмэг: Багаараа “Хүрэл медаль” Ахлах ангийн ангилалд гаргасан амжилтууд: 12а ангийн сурагч Д.Зоригт: Багаараа “Аваргын цом”, алтан медаль 9в ангийн сурагч Ч.Чингүүн: Багаараа “Аваргын цом”, алтан медаль 9в ангийн сурагч Б.Урангүнж: Багаараа “Аваргын цом”, алтан медаль Дасгалжуулагч багш болон шатарчин сурагчдадаа халуун баяр хүргэе.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.