Scroll Top
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, ардын зан заншил, тоглоом наадгай болон өв соёлоороо бахархах, дээл хувцсаа зөв өмсөж хэрэглэх зөв хандлага төлөвшүүлэх зорилго дор “Дээлтэй монгол” өдөрлөг 2023.02.27-ы өдөр “Оюунлаг” сургуулийн сурагчид болон нийт багш, ажиллагсдын дунд амжилттай болж өндөрлөлөө.
Хүүхэд бүр үндэсний хувцсаараа гоёж, тусгалйан бэлдсэн “Амар байна уу?” видео үзэж, инээд хөөр дүүрэн, баяр баясалтайгаар 4 өртөөгөөр аялан, уламжлалт зан заншил, үндэсний өв соёл, зан заншил, тоглоом наадгайгаар тоглож, дурсамж
дүүрэн өдрийг өнгөрүүлэв.
“Хонь өртөө”- Монгол гэртэй танилцах “Ямаа өртөө”- Монгол наадгайгаар наадах “Морь өртөө”- Бий биелгээ бүжье
“Тэмээ өртөө”- Оньсого таалцъя гэсэн өртөөгөөр аялж, оюун билиг, авьяас чадвар, эв дүй, авхаалж самбаагаа сорилоо. Монгол гэрийн бүтэц, шагайн наадгайн олон төрлөөр наадан тоглосон нь сайхан байлаа.
Өдөрлөгийг бүтээлч, хариуцлагатай, зохион байгуулалттай зохион явуулсан багш нартаа баярласан талархсанаа илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.