

7в ангийн сурагч Б.Тунгалагсайхан Монголын цанын холбооны өсвөрийн шигшээ баг “Азийн хүүхдийн аварга шалгаруулах тэмцээн”-д Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцлоо. Бэлтгэл сургуулилтаа БНСУ-ын “ҮМСА” цанын багтай хамтран хийсэн билээ. Б.Тунгалагсайхан амжилтуудыг танилцуулбал: БНСУ-д 2023.03.08-2023.09-ий өдрүүдэд зохион байгуулагдсан 31 дэх удаагийн баг “Азийн хүүхдийн аварга шалгаруулах тэмцээн”-ий 13-14 насны ангилалд 20 гаруй улсын тамирчид уралдсанаас 4-р байр, 2023.02.19-2023.02.21-ий өдрүүдэд зохион байгуулагдсан БНСУ-ын “ҮМСА” цанын олон улсын сургуулийн 4 дэх удаагийн тэмцээн “Тэргүүн байр”, алтан медаль, БНСУ-ын “ҮМСА” цанын 11 дэх удаагийн үндэсний цанын залуучуудын тэмцээнд 4-р байр тус тус эзэлсэн.

2023.03.04-2023.03.05-ы өдрүүдэд зохион байгуулагдсан Монголын балетын үндэсний V уралдааны бага насны ангилалд 34 баг оролцсоноос манай сургуулийн 3в ангийн сурагч Б.Сондор, М.Итгэл нар багийн үзүүлбэрийн төрөлд “Гутгаар байр” эзэллээ.
Ази тивийн 30 гаруй орны II-XII ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан ОУ-ын математикийн нээлттэй олимпиад болох American Mathematics Olympiad (AMO)-д манай сургуулийн 8г ангийн сурагч С.Содномдорж “Гутгаар байр”, хүрэл медалийн эзэн боллоо.

Монголын балетын үндэсний 5 дугаар уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдаанд Монгол улсын хэмжээнд 350 гаруй хүүхдүүд оролцсон бөгөөд Оюунлаг сургуулийн 2Б ангийн сурагч Ц.Сод-Оюун Бага ангилалд /баг/ төрөлд 1 дүгээр байранд орлоо.


2023.03.11-ий өдөр зохион байгуулагдсан СБД-ийн аварга шалгаруулах тэмцээний ширээний теннисс төрөлд 6г ангийн сурагч Э.Халиунсайхан “Тэргүүн байр”, алтан медаль, 2023.03.31-ий өдөр зохиогдсон “МШТХ-ы ранк тогтоох “Шинэ-Од” клубийн нэрэмжит өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний 11-12 насны ангилалд “Гутгаар байр”, хүрэл медаль хүртлээ.

2023.03.11-ий өдөр зохион байгуулагдсан СБД-ийн аварга шалгаруулах тэмцээний ширээний теннисс төрөлд 6г ангийн сурагч Э.Халиунсайхан “Тэргүүн байр”, алтан медаль, 2023.03.31-ий өдөр зохиогдсон “МШТХ-ы ранк тогтоох “Шинэ-Од” клубийн нэрэмжит өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний 11-12 насны ангилалд “Гутгаар байр”, хүрэл медаль хүртлээ.
2023.03.14-ий өдөр Байгалийн Түүхийн Музей “Степпе Галерей”, “Эрин Жаргам Соёл” ТББ-тай хамтран зохион явуулсан “Зэрлэг амьтан, ургамал хамгаалах хамтын ажиллагаа” сэдэвт гар зургийн уралдаан 4-9 нас, 10-14 нас, 15-18 насны 3 ангилалд нийслэл, орон нутгийн 180 гаруй зураач сурагчид оролцсоноос манай сургуулийн 5а ангийн сурагч П.Номин 10-14 насны ангилалд “Дэд байр” эзэлж, бүтээлээ үзэсгэлэнд гаргалаа.


2023.03.16-ы өдөр зохион байгуулагдсан “Арслан клуб”-ийн 30 жилийн ойн нэрэмжит “Ирээдүйн одод”-2023 таеквондогийн тэмцээнд 54 байгууллагын 1400 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөс 7г ангийн сурагч Т.Амартүвшингийн “Дэд байр”, мөнгөн медаль хүртлээ.

2023.04.01-ий өдөр Дэлхийн шооны холбоо, Монголын хурдны шооны холбооноос зохион явуулсан “Ulaanbaatar spring”-2023 3х3 рубик шооны тэмцээнд 119 сурагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс манай сургуулийн 5в ангийн сурагч М.Тэмүүлэн “Тэргүүн байр”, алтан медаль хүртлээ.