Scroll Top
%d0%b4%d1%8d%d1%8d%d0%bb%d1%82%d1%8d%d0%b9-%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb-2019-%d3%a9%d0%b4%d3%a9%d1%80%d0%bb%d3%a9%d0%b3-%d0%b4%d1%8d%d0%bb%d0%b3%d1%8d%d1%80-%d1%81%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ”-2019 өдөрлөг дэлгэр сайхан боллоо.

Монгол үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх,  ардын зан заншил, тоглоом наадгай болон өв соёлоороо бахархах, дээл хувцсаа зөв өмсөж хэрэглэх зөв хандлага төлөвшүүлэх зорилго дор “Дээлтэй монгол” өдөрлөг 2019.02.11-ний өдөр “Оюунлаг” сургуулийн 900 гаруй сурагч, сургуулийн удирдлагууд болон нийт багш, ажилчдын дунд  амжилттай болж өндөрлөлөө.

Сургуулийн захирал өөрийн сэтгэлийн нандин үгсийг хамт олон болон сурагчдад сайн сайхныг бэлгэдэн мэндчилгээ дэвшүүлэв. Хүүхэд бүр үндэсний хувцсаараа гоёж, инээд хөөр дүүрэн, баяр баясалтайгаар 4 өртөөгөөр аялан, уламжлалт зан заншил, үндэсний өв соёл, зан заншил, тоглоом наадгайгаар тоглож, дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүлэв.

“Хонь өртөө”- Монгол гэртэй танилцах

“Ямаа өртөө”- Шагайн наадгайгаар наадах

“Морь өртөө”- Бие биелгээ бүжье

“Тэмээ өртөө”- Оньсого таалцъя гэсэн өртөөгөөр аялж, оюун билиг, авьяас чадвар, эв дүй, авхаалж самбаагаа сорилоо. Монгол гэрийн бүтэц, шагайн наадгайн олон төрлөөр наадан тоглосон нь сайхан байлаа.

Өдөрлөгийг бүтээлч, хариуцлагатай, зохион байгуулалттай зохион явуулсан багш нартаа баярласан талархсанаа илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.