Scroll Top
%d1%8d%d1%86%d1%8d%d0%b3-%d1%8d%d1%85-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d0%bd%d0%b0%d1%80-%d1%8b%d0%bd-%d1%83%d1%83%d0%bb%d0%b7%d0%b0%d0%bb%d1%82-%d3%a9%d0%b4%d3%a9%d1%80%d0%bb%d3%a9%d0%b3
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ЭЦЭГ ЭХ, БАГШ НАР”-ЫН УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ

2020.01.06-2020.01.10-ны өдрүүдэд “Оюунлаг” сургуулийн I-XI ангийн 900 гаруй сурагчдын эцэг эх, эмээ өвөө, ах эгч нар уулзалтад ирж, анги удирдсан багш болон мэргэжлийн багш нартай уулзаж, хүүхдийнхээ амжилт ололт, зарим нэг сайжруулах саналуудтай танилцаж, үзэл бодлоо нээлттэй солилцлоо.  
     “Оюунлаг” сургуулийн эрдэмтэн багш нар хүн бүртэй инээмсэглэн мэндчилж, найрсгаар хүүхдийнх нь талаар ярьж, хагас жилийн дүнгийн тодорхойлолтыг танилцууллаа. Багш бүр эцэг эхээс “Танд их баярлалаа” гэх урмын үгээр хөглөгдөж, цаашид ажиллах эрч хүчээр сэлбэгдэж байв. Богино хугацаанд ийм сайхан орчин, аливаа зохиож буй бүтээлч ажлууд нь ямагт бидний хүүхдийн төлөө зориулж байдаг талархаж байгаагаа сургуулийн удирдлагуудад уламжиллаа. 
     Өөрийн эрдэм мэдлэгээ цаг ямагт энхрий шавь нартаа түгээн дэлгэрүүлж байдаг ачит багш нартаа болон цаг заваа гарган хүрэлцэн ирсэн та бүхэндээ хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл үлдээх