Scroll Top
%d1%84%d0%b8%d0%b7%d0%b8%d0%ba%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%be%d0%bb%d0%b8%d0%bc%d0%bf%d0%b8%d0%b0%d0%b4%d1%8b%d0%bd-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%8b%d0%bd-%d1%85%d1%83%d1%83%d0%b4%d1%81%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Физикийн олимпиадын амжилтын хуудсаа шинээр нээлээ.

Физикийн олимпиадын амжилтын хуудсаа

шинээр нээлээ.

 

БЗД – ийн Физикийн олимпиадад манай сургуулийн сурагчид  амжилттай оролцлоо. БТА физикийн багш Н.Уранбилэгийн санаачилгаар энэ хичээлийн жилээс эхлэн 7-р ангиас нь эхлэн эрчимжүүлсэн физикийн сургалтыг эхэлсэн нь богино хугацаанд шавь нар нь оролцсон олимпиад уралдаан бүрдээ өндөр амжилтыг гаргаж эхэллээ.

7а ангийн сурагч Б.Алтангэрэл БЗД-ийн физикийн олимпиадын 7-р ангийн төрөлд –  Мөнгөн медаль

7а ангийн сурагч Н.Дамба-Арвижав “Их сорил”  олимпиадын –  Тусгай байр

8а ангийн сурагч Л.Төгсбаяр БЗД-ийн физикийн олимпиадын 8-р ангийн төрөлд –  V  байр  тус тус эзэллээ.

БЗД – ийн физикийн олимпиадад зургаан сурагч оролцсоноос 4-нь эхний 10-н байрт шалгарч хотын физикийн олимпиадад орох эрхээ авлаа.

Багш Н.Уранбилэг танд ажлын өндөр амжилт хүсч шавь нарын тань сурсан мэдсэн хийсэн бүтээсэн зүйл нь гайхамшигтай байхын ерөөл өргөе.

Олимпиадад оролцсон нийт сурагчиддаа цаашдын сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг. Оюунлаг сургуулийн захиргаанаас болон нийт сурагчдынхаа өмнөөс хүсэн ерөөж байна.

Сэтгэгдэл үлдээх