Scroll Top
think-outside-the-box-%d0%b1-%d0%b1%d0%b0%d1%82%d0%b6%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0%d0%bb
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Think outside the box – Б.Батжаргал

Think outside the box

“Бид Ирээдүйн Манлайлагч” хөтөлбөрийн 2 дахь зочноор АНУ-ын “Quartzy” компаны Программ хангамжийн инженер Б.Батжаргал уригдлаа. Тэрээр АНУ-д машиндаа амьдардаг Монгол залуу гэдгээрээ бусдад танигдаад байгаа бөгөөд сурагчидтай маань сонирхолтой яриа өрнүүллээ. Машиндаа амьдрах болсон нь 3 шалтгаантай:

  1. Өөртэйгээ өнгөрүүлэх энэ цаг хугацаанд өөрийгөө илүү таньж мэдэхийг хүссэн мөн амьдарч буй газар байрны хөлс маш өндөр. Зүгээр л хариад унтахын тулд маш их мөнгө дэмий үрж байгаа мэт санагдсан.
  2. Минималист үзэлтэй нэгэн, гэрт амьдархаар их олон цагыг хий дэмий зүйлд зарцуулж байсан.
  3. Ирээдүйд олон хот, улсаар аялж амьдрахыг хүсч байгаа болохоор тэр аялалдаа өөрийгөө бэлдэж байгаа. Батжаагийн маань баримталдаг зарчим нь, карьер ажил чухал хэдий ч хамгийн чухал нь гэр бүл, эрүүл мэнд гэв. Монголдоо сураад, багшилсан болохоор Монголын боловсролын систем, багш нар маань маш мундаг бөгөөд суурь боловсролыг сайн тавьж өгсний хүчинд өдий зэрэгтэй яваа хэмээн хэллээ.

Сэтгэгдэл үлдээх