2019.10.20-ны өдөр Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах математикийн хичээлийн уламжлалт олимпиад болж өндөрлөлөө. Уг олимпиадад Баянзүрх дүүргээс 1000 орчим багш, сурагчид V-XII ангийн төрөлд өрсөлдсөнөөс “Оюунлаг” сургуулиа төлөөлөн оролцсон багш, сурагчид гялалзсан амжилт гаргалаа. Сурагчдаа амжилттай сайн бэлтгэж оролцуулсан математикийн багш Б.Мөнх-Эрдэнэ, П.Цэнгэл, Д.Нямсүрэн нартаа талархал илэрхийлье.
V ангийн ангилалд:
5в ангийн сурагч О.Пүрэвдорж: Мөнгөн медаль, хотын эрх
5в ангийн сурагч Бн.Тэмүүлэн: Хүрэл медаль, хотын эрх
VI ангийн ангилалд:
6в ангийн сурагч С.Хангэрэл: Хүрэл медаль, хотын эрх
6в ангийн сурагч Г.Эрхэм: IV байр, хотын эрх
6в ангийн сурагч Б.Амархүү: IX байр, хотын эрх
VII ангийн ангилалд:
7а ангийн сурагч О.Ному-Луун: Мөнгөн медаль, хотын эрх
7а ангийн сурагч Л.Өлзийбаяр: Х байр, хотын эрх
VIII ангийн ангилалд:
8б ангийн сурагч М.Содбилэг: VI байр, хотын эрх
IX ангийн ангилалд:
9а ангийн сурагч О.Сүндэръяа: VI байр, хотын эрх
XI ангийн ангилалд:
11а ангийн сурагч Г.Жаргал: XII байр, хотын эрх
Бага ангийн багш ангилалд:
Бага ангийн багш Д.Нямсүрэн V байр, хотын эрх
Дунд ангийн багш ангилалд:
Математикийн багш Н.Баясгалан: VII байр, хотын эрх
Математикийн багш П.Цэнгэл: VIII байр, хотын эрх
Сурах сургах хөдөлмөртөө амжилт гаргасан оюунлаг багш сурагчдадаа баяр хүргэн, хот улсын олимпиадад амжилттай оролцохын ерөөл өргөе.
Номын цагаан буян дэлгэрч, улам арвижих болтугай.