Scroll Top
%d1%86%d0%b0%d1%85%d0%b8%d0%bc-%d0%be%d1%80%d1%87%d0%b8%d0%bd-%d0%b4%d0%b0%d1%85%d1%8c-%d0%b0%d1%8e%d1%83%d0%bb%d0%b3%d2%af%d0%b9-%d1%85%d0%b0%d1%80%d0%b8%d0%bb%d1%86%d0%b0%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

 Цахим орчин дахь аюулгүй харилцаа

 Цахим орчин дахь аюулгүй харилцаа

Техник технологи хөгжсөн хорин нэгдүгээр зуунд хүн бүр цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгч болсон. Энэ нь сайн тал олонтой ч сүүлийн үед техник технологи, кибер ертөнцийн хурдацтай хөгжлийг дагаад хуурамч хаягаар цахим харилцаа тогтоох, мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, түүнчлэн онлайн худалдааны үйл ажиллагаа явуулах нэрээр иргэдийг залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.

Хамгийн харамсалтай нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын дийлэнх нь өсвөр насныхан буюу насанд хүрээгүй хүүхдүүд байгаа юм.

Дээхэн үед эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж байгаад анхаарч хаана юу хийж байгааг нь хянах боломжтой байсан бол өнөө цагт тийм боломж байхгүй болсон. Учир нь гэртээ томоотойхон компьютерийнхээ урд суугаа хүүхдээ хараад эцэг эхчүүд гэрээс гарч дэмий тэнэдэггүй сайн хүүхэд гэж боддог. Гэтэл таны хүүхэд цахим ертөнцөд нуугдаж буй хорон санаат гэмт хэрэгтнүүдэд хууртаад маш том эрсдэлд орчихсон сууж байхыг үгүйсгэх аргагүй.

 Энэ цаг үеийн томоохон асуудал болоод байгаа Өсвөр насныханы аюулгүй цахим хэрэглээний талаар Оюунлаг сургууль  Монголын судалгаа хөгжлийн зөвлөлтэй хамтран тус сургуулийнхаа 7, 8-р ангийн сурагчдад “Цахим орчин дахь аюулгүй харилцаа” сэдэвт лекц сургалтыг явууллаа.

Уг сургалтаар цахим орчинд эерэг, аюулгүй, хариуцлагатай оролцох талаар таван хурууны дүрмийг сурагчдад заан тарааж өгөх материалыг өгөв.

Мөн сургалтынхаа хүрээнд 7,8-р ангийн сурагчдын дунд “АХА” тэмцээ зохиолж 8в ангийн сурагч Ариунтөгс 1-р байранд, 2-р байранд сурагч Балжинням, 3-р байранд сурагч Төгөлдөр орлоо.

Уг сургалтаар цахим орчинд эерэг, аюулгүй, хариуцлагатай оролцох талаар сурагч, багш, эцэг эхийн хамтын гэрээг Оюунлаг сургуулийн 7-8 ангийн сурагчидтай байгуулж гарын үсэг зурав.

Сэтгэгдэл үлдээх