Scroll Top
%d0%b1%d0%b8%d0%b4-%d0%b8%d1%80%d1%8d%d1%8d%d0%b4%d2%af%d0%b9%d0%bd-%d0%bc%d0%b0%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b9%d0%bb%d0%b0%d0%b3%d1%87
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Бид ирээдүйн манлайлагч

Бид ирээдүйн манлайлагч 

Оюунлаг сургуулийн “Карьер Хөгжлийн Төв”-ийн “Бид Ирээдүйн Манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын хамгийн эхний зочноор Цогтсайханы Азжаргал оролцлоо. Азаа маань маш завгүй эмэгтэй, саяхан Америкаас ирээд их ажлынхаа хажуугаар бидний урилгыг хүлээн аван ирсэнд баярлалаа. Тэрээр хэлэхдээ “ Хүн хэдий мөнгөтэй, боловсролтой байсан ч хүний сайхан сэтгэл нэгэндээ туслах сэтгэлээ хаяж болохгүй шүү” гэж зөвлөлөө. Сайн дурын ажил маш чухал, хүнд тусалж байхдаа аз жаргалыг мэдэрч байдаг, мөн өнөөдрийн нийгэмд залуучууд бидэнд боломж маш их байгаа.

Эх орныхоо нэрийг бид дэлхийд гаргаж чадна, заавал бусад шиг мундаг, гоц гойд байх албагүй, өөрийнхөө эргэн тойронд л сайн сайхныг бүтээж бусдадаа туслах хэрэгтэй. Сурагчид маань одооноос эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж чадна гэж Азаа эгч маань урам зориг өгөв. Өөрөө маш завгүй хүн, олон ч нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, яагаад энэ олон ажлыг хийх болсон бэ? гэж асуухад “Хүн дуртай, хийхийг хүссэн зүйлдээ цаг зав гаргадаг байх ёстой” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.