Scroll Top
%d1%83%d1%80%d0%bb%d0%b0%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%bd%d0%b0%d0%b0%d0%b4%d0%b0%d0%bc-%d0%b1%d0%be%d0%bb%d0%b6-%d3%a9%d0%bd%d0%b4%d3%a9%d1%80%d0%bb%d3%a9%d0%bb%d3%a9%d3%a9
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

УРЛАГИЙН НААДАМ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

УРЛАГИЙН НААДАМ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

 Нийт хүүхэд багачуудын маань дунд жил бүр уламжлал болгон явагддаг “Урлагийн наадам – 2017“ арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Өнөө жилийн урлагийн тоглолт нь өгөгдсөн сэдвийн дагуу тайз засал, зохиомж, панограм, этюд тоглолт, жүжиглэлт, урлагийн тодорхой номеруудыг уг зохиолдоо шигтгэн оруулсан жүжигчилсэн цогц  тоглолт болж өнгөрөв. Энэхүү тайзны урлагийн тоглолт нь  хүүхэд бүрийн оролцоог нэмэгдүүлж тэдний урлагийн мэдрэмжийг хөглөж, авьяасыг нь нээн хөгжүүлэхэд тодорхой түлхэц болсноороо онцлог байв.

“Урлагийн наадам – 2017” тоглолтыг 2-3-р анги, 4-5-р анги, 6-9-р анги, 11-12-р анги гэсэн ангиллаар “Хамгийн шилдэг тоглолт”, “Шилдэг зохиомжит тоглолт” гэсэн номинациудаар ангиудын урлагийн тоглолтыг шалгарууллаа. Үүнд:

“Хамгийн шилдэг тоглолт” номинацид:

2-3-р ангийн ангилалд Мөнхцэцэг багштай 3а анги

4-5-р анги ангилалд Эрдэнэсолонго багштай 4в анги

6-9-р ангийн ангилалд Сувддарь багштай 8в анги

11-12-р ангийн ангилалд Уранбилэг багштай 12а анги

“Шилдэг зохиомжит тоглолт” номинацид:

2-3-р ангийн ангилалд Гантөгс багштай 2б анги, Цэвэлмаа багштай 3б анги, Эрдэнэцог багштай 3г анги

4-5-р ангийн ангилалд Болормаа багштай 5а анги, Мөнх-Эрдэнэ багштай 5б анги

6-9-р ангийн ангилалд Сувддарь багштай 8в, Алтанчимэг багштай 7а анги, Батцэцэг багштай 9в анги

11-12-р ангийн ангилалд Уранбилэг багштай 12а анги

 Мөн түүнээс гадна “Гоцлол дуу”, “Уран уншилга”, “Хөгжим”, “Хамтлаг дуу”, “Хамтлаг бүжиг”, “Авьяаслаг сурагч” зэрэг номинациудаар хувь сурагчдыг шалгарууллаа.

Сэтгэгдэл үлдээх